ҮНДСЭН БУС ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОРЛОГО НЭМЭГДЭВ.

Нийтлэгч : .
Огноо: 2012-03-05 00:00:00

ҮНДСЭН БУС ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОРЛОГО НЭМЭГДЭВ

 

Сургуулийн дэргэдэх аж ахуйн тооцоотой нэгж, хэсгүүдийг нэгтгэн нэгдмэл удирдлагаар хангах, үндсэн бус үйл ажиллагааны орлогыг нэмэгдүүлэх үүднээс Жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийн албыг 2011 онд их, дээд сургуулиудаас анх удаа сургуулийн бүтцэд байгуулав. 


 ХААИС 22.2

 

           Аж ахуйн тооцоотой нэгжүүдээс 250,0 сая төгрөгийн орлого олж, зөвхөн сургалтын төлбөрийн орлогоор сургуулийн үйл ажиллагааг санхүүжүүлэх бус орлогын нэмэлт эх үүсвэрийг бий болгосон шинэлэг алхам болов.

         Агропаркад 200,0 сая төгрөгийн өртөг бүхий өвөл, зуны шилэн хүлэмж,  сургалт үйлдвэрлэлийн Нарт цогцолборт 20 үнээний ферм байгуулав.


ХААИС 22.1

 

Тэдгээрийн үр дүнд өвөл зуны туршид гоёлын цэцэг тариалж, ХААИС-ийн брэнд бүтээгдэхүүн болох ингэний хоормог, тараг, сүү, зөөхий, цөцгийн тос,  зөгийн балтай сүү, зайрмаг, хиам үйлдвэрлэн савлаж эхлэв.

 

ХААИС 22.3

 

Үйлдвэрлэлийн нэгжүүдээс олох орлого нэмэгдэхийн хамт оюутны сургалт үйлдвэрлэлийн дадлагын бааз бэхжин, оюутны анги танхимд үзсэн мэдлэгийг практик үйл ажиллагааг баталгаажуулах, багш судлаачдын эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтын ажил хийх,  оюутнуудад амьдрах, хөдөлмөрлөх, хүмүүжих  дадлага олгоход чиглэгдсэн ажил болов.