ХААИС-ИАС ГАДААДЫН 7 ОРНЫ 12 ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД
173 ОЮУТАН ХОС ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД СУРАЛЦАЖ БАЙНА
Энэ нь суралцагчдын мэргэжлийн болон гадаад хэлний мэдлэг, мэргэжлийн түвшин, ур чадвар жилээс жилд дээшилж байгааг харуулах төдийгүй гадаадын өндөр технологи, мэдлэг, соёлыг эзэмшсэн, Монгол орны ирээдүйг авч явах чадварлаг боловсон хүчин бүрдэж байгааг харуулж байна.
Эдгээр оюутан нь суралцаж буй орны их сургууль болон Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн хос дипломтой төгсөх юм.