ХААИС, ХАРЪЯА ХҮРЭЭЛЭНГҮҮДЭЭС ГАДААДЫН 11 ОРНЫ
27 ИХ СУРГУУЛЬД 115 БАГШ, СУДЛААЧИД МАГИСТРАНТУР,
ДОКТОРАНТУРТ СУРАЛЦАЖ БАЙНА.
Их сургуулийн багш, судлаачид ижил мэргэжлийн чиглэлээр өндөр хөгжилтэй гадаад оронд урт, богино хугацаанд мэргэжил дээшлүүлснээр багш нарын гадаад хэл, мэдээллийн технологийн төдийгүй мэргэжлийн ур чадвар дээшилж, дэлхийн дээд боловсролыг ХААИС-д хэрэгжүүлэх боломж бүрдэв.
Дээрх суралцагчдын нижгээд нь тухайн суралцаж буй орны их сургууль болон Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн магистр ба докторын “хос” дипломтой төгсөх болно.