МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ
ХОС ХӨТӨЛБӨРИЙГ ТӨГСӨГЧДӨД ДИПЛОМ ГАРДУУЛАВ
ОХУ, БНХАУ, БНСУ, Канад зэрэг 4 орны 10 их сургуультай бакалаврын /2+2, 3+1/-12, магистрын /1+1/-1, докторын /2+1/-1 хос зэрэг олгох хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байгаа нь тус сургуулийн сургалтын хөтөлбөр, стандартыг гадаад орны ижил мэргэжлийн их дээд сургуулиуд хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл юм.
Хос хөтөлбөрийг хэрэгжилтэд төр засгаас ихээхэн ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл нь Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ, Засгийн газрын гишүүд тус сургуулийн 2011 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, төгсөгчдөд хос дипломыг гардуулсан явдал юм.