БҮРТГЭЛИЙН ХУРААМЖИЙГ ИНТЕРНЭТ БАНКААР ХИЙХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмаар Хөдөө аж ахуйн их сургуульд элсэхийг хүсэгчдийн бүртгэлийн үйл ажиллагааг интернэтээр /онлайн/ зохион байгуулж явуулахтай холбогдуулан бүртгэлийн хураамжийг авах харилцааг зохицуулна.
1.2. Элсэгчдийн бүртгэлийг зохион байгуулахад ХААИС-ийн “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”-ийг дагаж мөрдөнө.
1.3. ХААИС-д элсэхийг хүсэгч нь ЭЕШ-ыг 2011, 2012 онд өгсөн, бүрэн дунд боловсрол эзэмшсэн иргэн байна.
1.4. Элсэлтийн бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.msua.edu.mn , http://elselt.msua.edu.mn цахим хуудсуудар олон нийтэд хүргэнэ.
Хоёр. Элсэхийг хүсэгчдийг бүртгэх, төлбөр хийх
2.1. ХААИС-д элсэхийг хүсэгчдийг 2012 оны 7 дугаар сарын 2-оос 2012 оны 7 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл хугацаанд бүртгэнэ.
2.2. Элсэхийг хүсэгчдийг интернэт /цаашид онлайн гэх/-ээр болон ХААИС-ийн хичээлийн төв байрны 202 тоот өрөөнд бүртгэнэ.
2.3. Онлайн бүртгэл http://elselt.msua.edu.mn цахим хуудсаар явагдана.
2.4. Онлайнаар бүртгүүлэхтэй холбоотой бүртгэлийн зааврыг энэхүү журмын 1.4-д заасан цахим хуудсуудаас авч болно.
Гурав. Бүртгэлийн хураамж төлөх
3.1. Бүртгүүлэгч онлайн бүртгэлийн хугацаанд элсэх мэргэжлээ сонгон нэг удаа л бүртгүүлэх боломжтой.
3.2. Бүртгэлийн хураамж 5000 төгрөг байна. Бүртгүүлэгч нэг хураамжаар бүх бүлгүүдэд бүртгүүлэх боломжтой.
3.3. Онлайнаар бүртгүүлчийн бүртгэлийн хураамжийг Голомт банк болон түүний гишүүн банкны төлбөрийн мастер карт болон виза картаар шилжүүлнэ.
3.4. Элсэлтийн бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлах, тухайн мэргэжлээр элсэх болзол хангасан ч хуваарь сонгох өдөр ирээгүй бүртгүүлэгчийн бүртгэлийн хураамжийг эргүүлэн олгохгүй, бусдад шилжүүлэн тооцохгүй.
3.5. Бүртгэлийг амжилттай хийсний дараа бүртгэлийн хуудсыг хэвлэж, бичиг баримтын хамт авчирч хуваарь сонголтонд оролцоно.
3.6. Тухайн элсэхээр хүсэгчийн бүртгэлийн хураамж ямар нэг асуудлаас болон (оруулсан мэдээлэл алдаатай, дансны үлдэгдэл хангалтгүй, өөр банкны данс ашигласан) шилжээгүй тохиолдолд “Таны бүртгэл амжилтгүй боллоо” гэсэн хариу ирнэ.
Дөрөв. Журам зөрчигчдөд хүлээх хариуцлага
4.1. Бүртгүүлэхдээ бусдын картын мэдээллийг хууль бусаар ашиглан гүйлгээ хийсэн тохиолдолд тухайн бүртгүүлэгчийг бүртгэл оруулахгүй.