ЭЛСЭЛТИЙН ОНЛАЙН БҮРТГЭЛ

Нийтлэгч : .
Огноо: 2012-04-05 00:00:00

Хөдөө аж ахуйн их сургуулийн 2013 оны элсэлтийн онлайн бүртгэлд бүртгүүлэгч Танаа


  • Онлайн бүртгэлийн системд зөвхөн Улаанбаатар хотоос 2013 онд ЕБС-ийг төгсөгчид нэвтэрч бүртгэлд хамрагдах боломжтой. Хөдөө орон нутгаас элсэгчид “Аймаг, орон нутгаас МИДСК-ийн гишүүн их, дээд сургууль, коллежид 2013 онд оюутан элсүүлэх журам”-ын дагуу элсэн суралцана.
  • ХААИС-д элсэхийг хүсэгч нь /”Бүртгүүлэгч” гэх/ Боловсролын үнэлгээний төв/БҮТ/-өөс зохион байгуулсан Элсэлтийн Ерөнхий Шалгалт /”ЭЕШ” гэх/ өгөхдөө ашигласан бүртгэлийн дугаар, регистрийн дугаарын 8 оронтой тоог ашиглан ХААИС-ийн бүртгэлийн систем руу нэвтэрнэ.
  • Бүртгүүлэгч нь ХААИС-ийн системд нэвтрэхээс өмнө БҮТ-ийн ЭЕШ-ийн шалгуулагчийн буланд нэвтэрч өөрийн мэдээлэл болон шалгалтын дүнтэй танилцан ямар нэг алдаа гарсан тохиолдолд асуудлаа БҮТ-д тавьж шийдвэрлүүлсэн байна.
  • ХААИС-ийн бүртгэлийн системд нэвтэрснээр таны өөрийн мэдээлэл болон ЭЕШ өгсөн хичээлүүдийн нэр, дүн, ЭЕШ өгсөн хичээлээс хамааран сонгох боломжтой мэргэжлийн чиглэлүүд харагдана.
  • Бүртгүүлэгч босго оноо хангасан хичээл бүрээр мэргэжил сонгох боломжтой.
  • Бүртгүүлэгч сонирхсон мэргэжлийн сонголт хийсний дараа хувийн мэдээлэл болон сонирхон сонгосон мэргэжлийн мэдээллийг дэлгэцэнд харуулна. Дэлгэцэнд дээрх мэдээллийг шалгаж баталгаажуулснаар онлайн төлбөр тооцооны хэсэгт шилжинэ.
  • БҮРТГЭЛИЙН ХУРААМЖ 5000₮. Бүртгэлийн хураамж нь бүртгүүлэгч хэдэн мэргэжил сонгосноос үл хамааран тогтмол байна.
  • Бүртгэлийн хураамжийг онлайн хэлбэрээр Голомт банк, Төрийн банк, Хас банк, Капитрон банкны төгрөгийн виза болон мастер картаар хийх бөгөөд өөрийн картгүй бол өөр хүний (карт эзэмшигчийн зөвшөөрөлтэйгөөр) картаар хийх боломжтой. Бусад банкны төгрөгийн картаар төлбөр хийх боломжгүйг анхаарна уу. Бүртгүүлэгч нь онлайнаар бүртгэлийн хураамжаа төлөхийн өмнө тухайн банкан дээрээ очиж онлайн гүйлгээ хийх интернэт PIN кодоо авсан байна. PIN кодгүйгээр та онлайн гүйлгээ хийх боломжгүй.(Энэ нь банкнаас тавигддаг шаардлага болохыг анхаарна уу)
  • Бүртгүүлэгч онлайнаар төлбөр хийснээр бүртгэлийн хуудсаа хэвлэж авах боломжтой болно.
  • Бүртгэлийн хуудас дээр бүртгүүлэгчийн өөрийн мэдээлэл болон сонирхож буй мэргэжлийн нэр, ЭЕШ-ийн оноо, холбоо барих утасны дугаар, ур чадварын шалгалт авах огноо зэрэг мэдээлэл байна.
  • Бүртгүүлэгч бүртгэлийн хуудсаа хэвлэж авснаар бүртгэлийн үйл ажиллагаа дуусна.


Улаанбаатар хотоос ХААИС-д элсэгчдийг бүртгэх хуваарь

2013 оны 07 дугаар сарын 02-ноос 07 дугаар сарын 08-ны 18:00 цаг хүртэл http://elselt.msua.edu.mn цахим хуудсаар онлайн хэлбэрээр бүртгэнэ.


 

УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ:

            Ландшафтын архитектур мэргэжлээр бүртгүүлэгчдийн Хар зургийн шалгалтыг элсэлтийн комиссын зарласан хугацаанд ХААИС-ийн төв байранд авна. Бүртгүүлэгч хар зургийн шалгалтанд ирэхдээ иргэний үнэмлэх, ХААИС-д бүртгүүлсэн бүртгэлийн хуудас, батламж карттай ирж шалгалтанд орно. Бичиг баримт дутуу бол шалгалтанд оруулахгүй болохыг анхаарна уу.


Онооны жагсаалт:

Бүртгүүлэгчдийн онооны жагсаалтыг 2012 оны 07 дугаар сарын 09-ны өдөр www.msua.edu.mn http://elselt.msua.edu.mn цахим хуудас дээр тавьж, ХААИС-ийн төв байрны үүдэнд байрлуулна.