Хөьөлбөр хэрэгжүүлж буй сургуулиуд

Нийтлэгч : .
Огноо: 2012-04-10 00:00:00

ОХУ-ын НОВОСИБИРСКИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ

www.nsau.edu.ru

 

  • ОХУ-ын 1936 онд байгуулагдсан, Алс Дорнод, Сибирийн хөдөө аж ахуйн чиглэлийн шилдэг их сургуулиудын нэг.
  • Бакалавр 12, мэргэжилтэн 29, магистр 4, мэргэжлийн зэрэг 5, аспирант 27, мэргэжил дээшлүүлэх 34, ажлын зэрэг 20, нийт 101 чиглэлээр дээд боловсрол олгодог.
  • Бүрэлдэхүүний 2 салбар сургууль, 11 факультет, 3 эрдэм шинжилгээний хүрээлэн, 70 тэнхимтэй.
  • Материал техникийн сайн баазтай, эрдэм шинжилгээ сургалтын тоног төхөөрөмж, компьютерээр бүрэн тоноглогдсон.

 

НОВОСИБИРСКИЙН ХААИС-Д СУРАЛЦАХ ЧИГЛЭЛ
БАКАЛАВР /2+2/, /1+3/, МЭРГЭЖИЛТЭН /1+4/, /2+3/


hos husnegt

 

 

ОХУ-ын ТОМСКИЙН УЛСЫН БАГШИЙН ИХ СУРГУУЛЬ

http://www.tspu.edu.ru

 

  • 1902 онд байгуулагдсан. Физик-математик, байгалийн ухаан, түүх судлал, орос хэл уран зохиол, гадаад хэл, биеийн тамирын 6 үндсэн факультетад 33 гаруй мэргэжлийн хөтөлбөрөөр бакалаврын болон магистрын зэрэг олгодог.
  • Бакалавр /1+3/, /2+2/ : Математик программ хангамж

 

 

КАНАДЫН САСКАТЧЕВАНЫ ИХ СУРГУУЛЬ

http://www.usask.ca

 

  • Шинжлэх ухааны хот гэгддэг Саскатоонд байрладаг.
  • 1907 онд байгуулагдсан.
  • Канад улсын топ 20 их сургуулийн нэг.  ХАА, биотехнологи, анагаах ухааны салбарт дэлхийд тэргүүлэгч, 14 коллеж, 3 магистр, докторын сургууль, 6 салбар коллежтой.
  • Бакалаврын 58, магистрын 65, докторын 60 мэргэжлийн зэрэг олгодог.

 

 hos husnegt 2

 

 

ОХУ-ын К.И.СКРЯБИНЫ НЭРЭМЖИТ МОСКВАГИЙН УЛСЫН МАЛ

ЭМНЭЛЭГ, БИОТЕХНОЛОГИЙН АКАДЕМИ

http://www.mgavm.ru

 

  • 1919 онд байгуулагдсан, тус академи нь малын их эмч, мал зүйч, мал эмнэлэг-биологи, таваар судлал, мал аж ахуйн бүтээгдэхүүний түүхий эдийн хяналт, үнэлгээ, технологи зэрэг үндсэн 5 мэргэжлээр бакалавр, мэргэжилтэн, магистр, докторын түвшинд сургалт явуулдаг.
  • Бакалавр /4+1/ : Малын эмч

 

 

БНХАУ-ын ХӨХ ХОТ ДАХ ӨМӨЗО-НЫ ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ

http://www1.imau.edu.cn


  • 1952 онд байгуулагдсан.
  • Агрономи, мал аж ахуй, мал эмнэлэг, экологи, байгаль орчин, инженер, эдийн засаг, менежмент, нийгмийн ухааны зэрэг салбарт мэргэжилтэн бэлтгэдэг.  
  • ӨМӨЗО нь 19 коллеж, 6 судалгааны хүрээлэн, 7 улсын чанартай лаборатори, 8 орон нутгийн чанартай лаборатороос бүрддэг.
  • Нийт 58 бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлдэгээс 13 нь Хятад болон Монгол хэл дээр заагддаг.

 

hos husnegt 4

 

 

БНСУ-ын ЧОНБУКИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ

http://en.chonbuk.ac.kr/

 

  • 1947 онд байгуулагдсан Солонгос улсын томоохон  их сургуулиудын нэг юм.
  • 2006 оноос эхлэн 2020 онд дэлхийн шилдэг 100 сургуульд багтах зорилт тавин ажиллаж байгаа. 2008 оны 10 дугаар сард The Times сэтгүүлд улсын шилдэг сургууль болон бичигдсэн юм.
  • Урлаг соёлын өв уламжлалаар баялаг түүхэн хот болох Чонжүд байрладаг. Уг хотод Солонгосын эртний хааны ордон музейнууд, сүм хийдүүд байдаг.

 

ЧОНБУКИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАХ ЧИГЛЭЛ

 

hos husnegt 5



БНХАУ-ын ЖИЛИНИЙ ИХ СУРГУУЛИЙН БИОЛОГИ

ХАА-н ИНЖЕНЕРИЙН КОЛЛЕЖ

http://www.jlu.edu.cn

 

  • Бакалаврын сургалтыг 1950, магистрын сургалтыг 1960 оноос хойш био-технологи, хүнсний технологич  инженер, савалгааны технологи, ХАА-н механикжуулалт ба автоматжуулалтын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг гол судалгааны коллежуудын нэг. 
  • 68 гаруй багш, ажиллагсадын 14 нь професор, 13 нь зөвлөх доктор юм.
  • Бакалавр /2+2/, /2+3/: ХАА-н механикжуулалт ба автоматжуулалт, Хүнсний технологич  инженер