Ажилд сонгон шалгаруулж авна

Нийтлэгч : .
Огноо: 2012-04-26 00:00:00

Хөдөө Аж Ахуйн Их Сургууль

Бодлогын мониторинг, үнэлгээ, хөгжлийн алба


“ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ЭРХЛЭГЧ” албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна

 

Нэг.  Нийтлэг зүйл

1. ХААИС –ийн ректорын 2012 оны 01 дугаар тушаалаар  баталсан Бодлогын мониторинг, үнэлгээ, хөгжлийн албаны  “ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ЭРХЛЭГЧ”  орон тоонд ажилтны  сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

2.Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.

 

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагтай

Шаардлагатай

Боловсрол

Дээд боловсролын магистр буюу түүнээс дээш зэрэгтэй байх

докторын зэрэгтэй

Мэргэжил

Хүнс, ХАА, хөнгөн үйлдвэр,  бизнесийн болон боловсролын удирлага, мэдээллийн технологи

Байгаль орчин, экологи, техник, технологи, үйлдвэрлэл

Мэргэшил

Төслийн менежмент,  бодлогын судалгаагаар мэргэшсэн байх

 Гадаад харилцаа, эдийн засаг

 Туршлага

Гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрүүдэд  3-аас доошгүй жил ажилласан байх

Гадаадын, төрийн болон олон улсын байгууллагатай харилцах туршлагатай

 

Ур чадвар

Удирдан зохион байгуулах, төсөл, хөтөлбөр боловсруулах, бичих, багаар ажиллах, оновчтой шийдвэр гаргах ур чадвартай, англи, түүнээс гадна аль нэг гадаад хэлний бичгийн болон ярианы ахисан дээд түвшний мэдлэгтэй

Харилцааны соёлтой байх, ажлын шинэ арга барил, шинэлэг байдлыг тусган авч эзэмших, бусдад нөлөөлөх чадвартай байх

Тусгай шаардлага

 

Төслийн менежмент, боловсруулалт, үнэлгээ, хөгжлийн загварчлалын чиглэлээр ажилласан байх

Бодлогын мониторинг, үнэлгээ, хөгжлийн тогтолцоог бүрдүүлэн ажиллах чадвартай

 

3.Сонгон шалгаруулалтыг 2012 оны  5 дүгээр сарын 21-ны өдөр зохион байгуулна

 

Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх

4.Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг ХААИС-ийн Бодлогын мониторинг, үнэлгээ, хөгжлийн албанд 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажлын өдрүүдэд 10.00-13.00, 14.00-18.00 цагийн хооронд хүлээн авч бүртгэнэ.

5.Сонгон шалгаруулалтад орох иргэн өөрийн биеэр ирж бүртгүүлэх бөгөөд бүртгэлийн үед дор дурдсан материалыг бүрдүүлж авчирна:

1)    Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);

2)    Боловсролын  дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар ; 

3)   Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт

4)    Ажил байдлын тодорхойлолт;               


Хаяг: ХААИС-ийн Бодлогын мониторинг, үнэлгээ, хөгжлийн алба, Захиргааны төв байр

Утас:  341910, 99114589