АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА
ХААИС-ийн Гадаад хамтын ажиллагааны албанд ажилтан сонгон шалгаруулж авна.
Тавигдах шаардлага:
- Гадаад харилцааны буюу хөдөө аж ахуйн чиглэлээр их сургууль төгссөн
- Англи-Орос, Англи-Солонгос хэлний яриа болон бичгийн өндөр чадвартай
- Төрийн болон олон улсын байгууллагад ажиллаж байсан дадлага туршлагатай
- Байгалийн ухаан, хөдөө аж ахуйн чиглэлийн мэдлэгтэй
- Комьютерын хэрэглээний программууддыг бүрэн эзэмшсэн
- Хариуцлагатай, зохион байгуулалт сайтай, багаар ажиллах чадвартай
- Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой, харилцааны өндөр соёлтой
Бүрдүүлэх материал:
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Их сургууль төгссөн дипломын баталгаажуулсан хуулбар
- Өөрийн товч танилцуулга CV /зурагтай/
Дээрхи шаардлагыг хангасан хүмүүс бичиг баримтаа бүрдүүлэн 2012 оны 5 дугаар сарын 18-ны дотор өөрийн биеэр ХААИС-ийн Захиргааны байрны 6 тоот өрөөнд авчирч өгнө үү.
Шаардлага хангасан хүмүүсийг хуваарийн дагуу ярилцлагад оруулна.
Хаяг: Хөдөө аж ахуйн их сургууль, Зайсан-17024, Хан-Уул дүүрэг-11, утас: 341153