Монгол орны төв, зүүн хэсгийн нэн ховор, ховор зарим ургамлыг тарималжуулах, үр үржүүлэх арга, технологи

Нийтлэгч : .
Огноо: 2012-08-30 00:00:00

“Монгол орны төв, зүүн хэсгийн нэн ховор, ховор зарим ургамлыг тарималжуулах, үр үржүүлэх арга, технологи”


Хугацаа: 2008-2011 он

Гүйцэтгэгч байгууллага: Экологи, технологи хөгжлийн сургууль

Удирдагч: Х.Жамъяндорж

Гол үр дүн:


  1. Нэн ховор, ховор сөөг, модлог ургамлын 13., Нэн ховор, ховор, өвслөг ургамлын 23 бүгд 36 зүйл ургамлаар генофондын 1.0 га цуглуулгын питомник шинээр байгуулж, амьд байдлаар хадгалах боломж бүрдүүллээ.
  2. Сорил, туршилтын үр дүнд бий болсон нэн ховор, ховор, гоц ашигт ургамлын генофондын цуглуулга, үржүүлэг болон  сэргээн, шинэчилсэн 3 га плантацитай болов.
  3. Ховор-Алтайн сонгины “Хэрлэнбаян-Улаан экотипийн үрийн плантациас 0.1 тн экологийн цэвэр үр гаргаж, судалгаа, шинжилгээ, сургалт үйлдвэрлэлийн байгууллагад шилжүүлсэнээс гадна 50 кг үрийн нөөцтэй болж чадлаа.

 

Хэнтий аймаг, Хэрлэнбаян-Улаан тосгоны Хэсэг усны дэнжийн усалгаатай талбайн цуглуулгын питомникт Дундад халх, Дорнод монгол, Хянган, Монгол дагуурын ботаник, газар зүйн дөрвөн тойргоос явуул судалгаагаар авчирсан 80 гаруй зүйл ашигт, ховор, нэн ховор, эндемик ургамлын генофонд бий болгож, 30 гаруй зүйл ургамлаас нь оригиналь үр хураан, генийн болон үрийн санг шинэчлэн баяжуулж үр, дээж солилцох фонд бий болголоо.