Үр тариаг хамгаалах цогцолбор арга

Нийтлэгч : .
Огноо: 2012-08-30 00:00:00

“Үр тариаг хамгаалах цогцолбор арга”

Хугацаа: 2009-2011 он

Гүйцэтгэгч байгууллага: Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн

Удирдагч: Б.Дондов

Гол үр дүн:

  1. Судалгааны дүнгээс үзэхэд судалгааны талбай орчимд 7 зүйлийн мэрэгч бүртгэгдсэнээс 4 зүйл нь үр тарианы талбайд болон захаар  тархсан байна. Үүнээс хул чичүүл зонхилон тархсан байна. “Монгол чичүүлийн /Merionesunguiculatus Milhe-Ed.,/ -ийн нүхүлийн амьтны бүрдэл ”Бидний судалгаагаар хул чичүүлд 4 баг, 4 салбар баг, 5 овог, 7 төрөлд хамаарах нийт 8 зүйлийн дотоод шимэгч тэмдэглэгдэж байна. Rictulariaamurensis /13.7%/, хамгийн бага нь Rictulariacristata /0.68%/ болох нь тогтоогдож байна. Харин халдварлалтын интенсив чанар хамгийн их нь Syphacianigeriana /1-25 ш/зүйл байгаа нь харагдаж байна.Хул чичүүлийн биед 3 овог, 14 төрөлд хамаарах 28 зүйл бүүрэг шимэгчлэн амьдардаг болох нь тогтоогдлоо.

Шар буурцгийн таримлын талбайд хөрсөнд агуулагдах хог ургамлын үрийн нөөцийг тодорхойлоход 0-10 см-ийн гүнд 553.1-1337.0 сая/ш үр, 10-20 см-ийн гүнд 578.8-1261.2 сая/ш үр агуулагдаж байгаа нь нийт үрийн 50.2% хөрсний өнгөн давхаргад, 49.8% нь доод үе давхаргад агуулагдаж байлаа. Вандуйн талбайн хөрсөнд агуулагдаж байгаа нийт хог ургамлын үрийн 46.2 % хөрсний өнгөн үе давхаргад, 53.8 % нь хөрсний доод үе давхаргад агуулагдаж байгаагаас дүгнэхэд хөрсний хагалгааны үе давхрагад үржих чадвар сайтай хог ургамлын үр эрт боловсорч гөвөгддөгтэй холбоотой байна.