“Цаа бугын удмын санг сэргээх, цаатны нийгэм, соёл, иргэншил, амьдралын түвшинг дээшлүүлэх”
Хугацаа: 2008-2011 он
Гүйцэтгэгч байгууллага: Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн
Удирдагч: Б.Минжигдорж
Гол үр дүн:
Үржил селекци, өвчнөөс сэргийлэх арга боловсруулав. Цөм сүргийг 2011 онд 96 толгойд хүргэв. Ашиг шим, бие цогцосын үндсэн үзүүлэлтээр сүргийн дунджаас 10-15 хувиар илүү. ОХУ-аас цус сайжруулахаар авчирсан болон нутгийн цаа бугын ашиг шимийн үндсэн параметр тогтоогдов. Ашиг шим, өсөлт хөгжилтийн үзүүлэлт, галбир бие цогцосын онцлогийг тогтоов. 2009 онднас хүйс тус бүрээс цусны дээж 50 ширхэгийг, 2010 онд нас хүйс тус бүрээс арьсны дээж нийт 50-ийг авч тус тус шинжилгээнд оруулж, ДНК-ийн банк байгуулахаар ажиллаж байна. Цаан сүргийг арьсны болон хамрын гуураас эрүүлжүүлэх зөвлөмж боловсруулав. Цааны цагаан хорхойн халдварлалтын түвшинг лабораторийн шинжилгээг үндэслэн тогтоов. ЮНЕСКО-ийнОлонсоёлынсалбар, Орон нутгийн иргэдийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх LINKS хөтөлбөрт Зөвлөмж “Монголын үндэсний цөөнх-цаачин иргэдийн соёл даяаршлын эрин дэх олон соёлын харилцаанд” 0.2 хх. Англихэлээр “Mongolian national minority issues- Reindeer Herders in the cross-cultural dialogue of the globalization era”. Уг зөвлөмжийг НСИСОУ хүрээлэнгийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн “Nomadic” сониныдугаар 80-д хэвлэгдэв.Товхимол 6 хх. Б.Чутнайгийн “Монголын цаачид ба цаа буга” номыг монгол, англи хэлээр хэвлүүлэв. “Цаачдын тогтвортой хөгжлийн гарц” хөтөлбөрийг 2 хх. боловсруулав.