“Тэжээлийн олон наст ургамлын удмын сан, үрүржүүлэг”
Хугацаа: 2009-2010 он
Гүйцэтгэгч байгууллага: Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн,
Удирдагч: доктор Ч.Чимэддорж
Гол үр дүн:
- Туршилт, судалгаанд хамрагдсан 20 гаруй дээжүүдээс Өвөрмонголын Elymusdahuricus, Agropyronmongolicumдээжүүд аж ахуй биологийн үзүүлэлтээрээ шалгарч Улсын Сорт Сорилтын Зөвлөлийн 2011 оны 4-р сарын 13 өдрийн 01/11 тоот тогтоолоор нутагшсан сортоор батлагдав.
- Монгол орны өндөр уул, ойт хээр, хээрийн бүсэнд дасан зохицож, ургах чадвартай ган хүйтэнд тэсвэртэй, шимт чанар сайтай, доройтсон хадлан бэлчээрийн сайжруулах, цөлжилтийг бууруулах, хот суурин газрыг зүлэгжүүлэх, эрчимжсэн фермерийн аж ахуйн тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой Саман ерхөгийн “Чулуут”, Соргүй согооврын “Тамир”, Сибирь Хялганы “Нарт-1”, Эмзэг түрүүт өлөнгийн“Мандал”сортуудыг шинээр бий болгож, үйлдвэрлэлд нэвтрүүллээ.
- Монгол орны малын тэжээлийн ургамлын генийн санг 105 дээжээр баяжуулав.