“Хүнсээр дамжин халдварладаг зарим паразиттах зооноз
өвчинтэй тэмцэх арга боловсруулах”
Хугацаа: 2010-2011 он
Гүйцэтгэгч байгууллага: Мал эмнэлэгийн эрдэм шинжилгээний хүрээлэн
Удирдагч: доктор Б.Сарантуяа
Гол үр дүн:
- Хонины өлөн гэдэс бүтээгдэхүүн зонхилон бэлтгэж буй Монгол орны байгаль газар зүйн 3 бүс болох ойт хээрт 8 зүйлийн нематод (76%), 2 зүйлийн цестодын (36%) нийт 10 зүйлийн гельминтийн багаас дунд эрчимжилтэй, тал хээрт 8 зүйлийн нематод (70%), 2 зүйлийн цестодын (32%) нийт 10 зүйлийн гельминтийн багаас их эрчимжилтэй, говьд 7 зүйлийн нематод (70%), 2 зүйлийн цестод (20%) нийт 9 зүйлийн гельминтийн багаас дунд эрчимжилтэй хонины нарийн гэдэсний гельминтийн халдвар тус тус тодорхойлогдлоо.
Бог малын нарийн гэдэсний нематодын дунд болон их эрчимжилтэй халдвар хонины өлөн гэдэс бүтээгдэхүүний чанарт сөргөөр нөлөөлдөг байна.