ОНОЛЫН СУУРЬ СУДАЛГАА

Нийтлэгч : .
Огноо: 2012-08-30 00:00:00

ОНОЛЫН СУУРЬ СУДАЛГАА

 

Үржлийн малын гарвал тодорхойлох иммуногенетикийн судалгаа”

 Хугацаа: 2009-2011 он

Гүйцэтгэгч байгууллага: Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн

Удирдагч: академич М.Төмөржав

Гол үр дүн:

  1. Төлийн гарвалыг тодорхойлоход цусны бүлгийн В-систем буюу ЕАВ-локусыг голлох үндэслэл болгосноос гадна бусад ситемүүдийг ч харгалзаж үзсэн болно. Дээрх хүснэгтээс үзэхэд 684022 дугаартай тугал донор эхийн талаас ЕАВ-локусын В2О1 аллелийг, 684025 дугаартай тугал донор эхийн талаас G2Y2E11Q аллелийг, 684000 дугаартай тугал донор эхийн талаас G2Y2E11аллелийг, 684001 дугаартай тугал G2I1Y1D1E11аллелийг тус тус удамшуулж авсан нь тодорхой байна. Харин тээгч үнээдийн дээрхи локусын аллелиуд огт өөр байна. Өөрөөр хэлбэл донор үнээдийн ЕАВ- локусын аллелиудыг удамшуулж авснаараа эдгээр тугалууд хөврөлийн гарвалтай болох нь батлагдаж байна. Харин зохиомол хээлтүүлгээр гарсан тугалын 65% нь гүн хөлдөөсөн үрийн гарвалтай болох нь тодорхойлогдов.