Атаршсан болон тариалангийн хөрсний үржил шимийг шинэчлэн тодорхойлох, төлөв байдлын үнэлгээ өгөх

Нийтлэгч : .
Огноо: 2012-08-30 00:00:00

“Атаршсан болон тариалангийн хөрсний үржил шимийг шинэчлэн тодорхойлох, төлөв байдлын үнэлгээ өгөх”

Хугацаа: 2010-2011 он

Гүйцэтгэгч байгуулага: Ургамалгазартариалангийнэрдэм шинжилгээнийхүрээлэн

Удирдагч: доктор Б.Баатарцол

Гол үр дүн: Судалгааны дүнгээр хөрс элдэншүүлэлтийн хувилбаруудад атаршсан талбайг механикаар боловсруулж буудай тариалахад 18.9 ц/га ургац өгсөн бөгөөд хосолсон уриншаас 1.1 ц/га-аар, химийн уриншаас 2.1 ц/га-аар тус тус илүү байна. Химийн уриншид тариалсан буудайн ургац тарилттай хамт хэрэглэсэн эрдэс бордооны нөлөөнд 3.1 ц/габуюу 18.5%-иар нэмэгдсэн байна. Хосолсон уриншид тариалсан буудайг эрдэс бордоог N60P40K40 тунгаар хэрэглэхэд ургац бордоогүй хувилбараас 6.9 ц/га, бусад бордоот хувилбараас 1.0-1.7 ц/га-аар илүү байлаа. Атаршсан талбайг механик аргаар боловсруулж эрдэс бүрэн бордоогоор бордоход буудайн ургац бордоогүй хувилбараас 6.7ц/га, бусад бордоот хувилбараас 0.5-2.1ц/га-аар тус тус илүү ургацтай байлаа. Монгол орны хөрс, цаг уурын нөхцөлд атаршсан талбайг механикаар элдэншүүлж, бордсоноор хөрсний үржил шимийг сайжруулж, таримлын ургацыг тогтворжуулах боломжийг илрүүлэв