“Мал, амьтны паразитын эсрэг фотодинамик эмчилгээ болон монгол адууны ингибин дааврын судалгаа”-ОСС
Хугацаа: 2010-2012 он
Сэдвийн удирдагч: Академич Б.Бямбаа
Гүйцэтгэгч: 6 ЭША
Нутгийн Монгол адууны үржлийн үйл ажиллагааг цусан дахь ингибин дааврын хэмжээтэй харьцуулан судлах зорилгын хүрээнд дараах зорилтуудыг тавьж ажиллана. Үүнд
-Гүүний цусан дах ингибин, УИД-ын хөдлөл зүйг хээл авалттай нь холбон судлах;
-Азарганы цусан дах ингибин, УИД-ын хөдлөл зүйг тухайн азарга адууны хээл авалттай холбон судлах
Фотодинамик эмчилгээг /ФДЭ/ мал, амьтны паразитын эсрэг боломжит шинэ арга болгон туршиж, уг эмчилгээний нэгэн гол бүрэлдэхүүн болох фотосенситайзерын идэвхийг паразитын эсрэг судлаж, эзэн амьтны эдэд хөнөөлгүйгээр эмгэг төрүүлэгчийг эрчимтэйгээр эм уг эмчлэх боломжийг судлах
Шинэлэг тал:
Монгол адууны цусанд ингибин, УИД, пролактин зэрэг даавруудыг үржлийн үлй ажиллагаатай нь холбон судалсан
Шинжлэх ухааны ач холбогдол:
Энэ судалгааны дүнд адууны үржлийн үйл ажиллагаанд ингибин дааврын гүйцэтгэх үүргийг тодруулах, ингибин, УИД, пролактин даавруудын хоорондох хамаарлыг тогтоосноороо ач холбогдолтой.
Хүрсэн үр дүн:
Монголадууныцусны ийлдсэнд УИД, ингибин Б, пролактин даавруудын хэмжээг ЭЛИЗА-ийн цомог ашиглан тодорхойлоход гүү болон азарганы ингибин Б, УИД-ын хэмжээ хоорондоо сөрөг хамааралтай (r=−0.77412), харин ингибин болон пролактин даавруудын хооронд хамаарал байхгүй (r=0.074037) байна. Хураасан нийт гүүнийх нь хээл авалт бага буюу бэлгийн идэвх султай гэж үзсэн азарганы ийлдсэн дэхь ингибины хэмжээ их, харин УИД-ын хэмжээ бага байсан бол бэлгийн идэвх сайтай гэж үзсэн азарганых дээрхийн эсрэг байдалтай байна.
Дээрх 2 бүлгийн азарганы хураасан гүүний хээл авалтыг хооронд нь харьцуулахад ингибин ихтэй, УИД багатай бүлгийн азарганых 66.7±9.1%, харин нөгөө бүлгийн азарганых 85.7±5.9% хээл авсан байлаа (P<0.100). Гүүний цусны ийлдсэн дэхь даавруудыг тодорхойлохдоо дээж авах үед хээл авсан болон ороо нь орсон байдлаар 2 бүлэгт