Зах зээлийн нөхцөлд ХАА-н техникийн үйлчилгээний систем бий болгох үндэслэл боловсруулах

Нийтлэгч : .
Огноо: 2012-08-30 00:00:00

“Зах зээлийн нөхцөлд ХАА-н техникийн үйлчилгээний систем бий болгох үндэслэл боловсруулах”


Хугацаа: 2010-2012 он

Төслийн удирдагч: Г.Гантулга Доктор (PhD), профессор

Гүйцэтгэгч:6 ЭША

Монгол орны газар тариалангийн төв бүсэд багтах Төв, Сэлэнгэ, Булган, Орхон, Дархан-уул зэрэг аймгийн газар тариалан эрхлэж буй бүх аж ахуйн нэгжүүдэд одоогоор ашиглаж буй бүх төрлийн зүтгэх хүчний машин болон хөдөө аж ахуйн машины тоо, насжилт, техникийн байдал, сэлбэгийн зарцуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл гаргаж, холбогдох боловсруулалт хийсэн болно.

Газар тариалангийн төвийн бүсэд шаардагдах техникийн сервисийн хүчин чадал, байршил, үйлчлэх хүрээ зэргийг тодорхойлсон. Уг тооцоогоор газар тариалангийн төвийн бүсэд 50-100 жишмэл нэгж тракторт засвар, үйлчилгээ хийх хүчин чадалтай дараах засвар, үйлчилгээний нэгжийг Дархан-уул аймгийн төв Дархан сум, Сэлэнгэ аймгийн Цагаан-нуур, Ерөө, Төв аймгийн Цээл, Жаргалант, Булган аймгийн Хутаг-өндөр сум, Орхон аймгийн Жаргалант хороонд байгуулах шаардлагтай байгаа нь тогтоогдсон бөгөөд техник сервисийн цогц үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, менежментээр хангаж ажиллана.

Засварын дундын төвийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт 2447,6 сая төгрөг, үйлдвэрийн барилга, байгууламжийн зардал 1895,4 сая төгрөг байх бөгөөд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 20466,3 сая төгрөг байхаар тогтоогдов. Засварын дундын төвийн хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа дунджаар 7,4 жил байна.

Газар тариалангийн төвийн бүсэд байгуулагдах засварын дундын төвийг түшиглүүлэн тухайн бүс нутагт техникийн сервисийн тогтолцоог оновчтой бүрдүүлэхийн тулд төрийн бодлогын зохицуулалт, хувийн хэвшлийн оролцоог зөв, зохистой ашиглаж нэгдсэн удирдлага, менежментээр үйл ажиллагааг нь хангах нь зохистой байна.