АНУ-ын Элчин сайдын яамнаас их дээд сургуулийн эмэгтэй оюутнуудад зориулсан зуны солилцооны хөтөлбөрийг зарлаж байна. SUSI for Women Leadership хөтөлбөр нь 2013 оны 6-р сарын 22-ноос 7-р сарын 27-ны хооронд АНУ-д болох бөгөөд уг хөтөлбөрт Монгол улсын их, дээд сургуулийн 1-3 дугаар дамжааны эмэгтэй оюутнууд хамрагдах боломжтой юм.
SUSI Women Leadership хөтөлбөрт хамрагдахын тулд өргөдлийн маягт бөглөн 2012 оны 12-р сарын 14-ны 17:00 цагийн дотор ХААИС-ийн Гадаад хамтын ажиллагааны албанд хүлээлгэн өгнө үү.
Бүх оролцогчид англи хэлний өндөр мэдлэгтэй байх ёстой ба ингэснээр хөтөлбөрт оролцох оролцоо нь улам идэвхтэй байх болно.Шалгаруулалтын комисс нь англи хэлний мэдлэгт гол анхаарлаа хандуулахгүй боловч оролцогсдын сонирхол, идэвх, хувийн зорилтыг голлон харгалзаж үзнэ. Хэдий тийм боловч дунд төвшний англи хэлний мэдлэгтэй байх нь хөтөлбөрт оролцон өөрийгөө илэрхийлэхэд чухал нөлөөтэй юм. Бизнес, Харилцаа, Эдийн засаг, Засгийн газар, Түүх, Олон улсын харилцаа, Улс төр, болон Нийгмийн чиглэлээр суралцдаг байх.
1. Эмэгтэй
2. Эмэгтэйчүүдийн Манлайллын талаар сонирхолтой
3. Дунд төвшний англи хэлний мэдлэгтэй
4. Нас 18-25
5. Манлайлах ур чадартай байх
6. АНУ-ийн тухай сонирхон судалдаг байх
7. Багшийн тодорхойлолт (шагнал урамшуулал авч байсан бол түүнийгээ бичих)
8. Сурлагын голч дүн өндөр
9. Нийгмийн оролцоо өндөр байх (хичээлийн бус цагаар сургуулиас зохион байгуулдаг ажилд оролцдог)
10. АНУ-д болон бусад гадаадын оронд аялсан бага зэргийн туршлагатай байх
11. Бие даасан, хариуцлагатай, тэвчээртэй, итгэлтэй, хараат бус, хянуур, сониуч байх
12.Оюутны байранд байрлаж өөр оюутнуудтай хамтран амьдрахад бэлтгэлтэй байх, өөр улс үндэстний соёл, ёс заншлыг ойлгон дасан зохицох чадвартай байх
13. Өргөдлийн маягтыг бөглөсөн байх
Хавсралт:
Сонгон шалгаруулалт нь дараах 2 үе шаттай байна.
Эхний шатанд хүлээн авсан өргөдлүүдийг ЭСЯ, Боловсролын зөвлөгөө мэдээллийн төвийн ажилтуудын Сонгон шалгаруулах зөвлөлөөр хэлэлцүүлэн 12-15 өргөдлийг дараагийн шатанд шалгаруулна. Шалгаруулалт хийхдээ дараах хүчин зүйлсийг үндэслэл болгоно: “Эмэгтэйчүүдийн манлайлал” сэдвийн талаарх өргөдөл гаргагч оюутны сонирхол ба идэвх, манлайлагч болох, нийгэмд эерэг өөрчлөлт бий болгох хүсэл эрмэлзэл, хөтөлбөрт оролцох хүсэл сонирхолоо илэрхийлсэн товч бөгөөд тодорхой эссе, мөн англи хэлний мэдлэгийн төвшинг харгалзан үзнэ.
Хоёрдугаар шатанд шалгарсан оюутнууд “Helpers or Helpless: The role of women in creating a better world” гэсэн сэдвээр англи хэл дээр 3-5 минутын илтгэл тавина. Илтгэлийн агуулга болон илтгэх чадварыг харгалзан үзэж 4 хүртэл тооны оюутныг сонгон 2013 оны зун АНУ-д болох SUSI Women Leadership хөтөлбөрт оролцуулахаар нэр дэвшүүлнэ. Хөтөлбөрийн талаар болон өргөдөл гаргагчдад тавигдах шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://mongolia.usembassy.gov/susi_2013.html хаягаар эсвэл ХААИС-ийн гадаад харилцааны албанаас лавлана уу.
Өргөдлийн маягтыг эндээс татаж авах
http://photos.state.gov/libraries/mongolia/805999/PDFs/2013_SUSI_ApplicationForm.pdf