Авъяас 2012 Урлагийн наадмын удирдамж
Нэг. Зорилго
ХААИС-ийн нийт оюутнуудын дунд урлагийн авъяастнуудыг тодруулах, гоо зүй, ёс зүйн хүмүүжил олгох, нийгмийн идэвхийг өрнүүлэх, эх оронч хамт олонч сэтгэлгээг төлөвшүүлэх, бүрэлдэхүүн сургуулиудын урлагийн хамтлагуудын залгамж халааг бэлтгэх, цаашид тэдний авъяас билгийг үнэлэн хөгжүүлэхэд оршино.
Хоёр. Урлагийн наадамд шалгаруулах номинаци
- Урлагийн наадмын эхний шатны шалгаруулалт 2012 оны 11 сарын 03 өдөр 9 цагаас урлагийн их танхимд явагдана
- Урлагийн наадмын төгсгөлийн шатны шалгаруулалт 2012 оны 11 сарын 04 өдөр 9 цагаас Буянт Ухаа цогцолборт зохион байгуулж шалгаруулна
- Гоцлол дуу – 1 /зохиолын ба эстрадын /
- Гоцлол дуу – 1 /ардын ба уртын/
- Гоцлол бүжиг – 1 /хоршил байж болно/
- Уран уншлага – 1 /3-5 мин/
- Хөгжмийн номер – 1 / гоцлол, хоршил, гурвал.....хамтлаг байж болно/
- Ардын бүжгийн хамтлаг / 6-10 хос оролцоно/
- Цэнгээнт бүжгийн хамтлаг / 6-8 хос, европ, латин бүжгээс сонгоно/
- Хоршил дуу / сонголт чөлөөтэй/
- Чөлөөт үзүүлбэр / урлагийн аль ч төрлөөс сонгож болно/
- Зохиог байгуулалт, дэг журам, тайзны соёл гэсэн 10 төрлөөр оноо өгч дүн гаргана
Гурав. Урлагийн наадмын журам
- Авъяас 2012 урлагийн наадамд 1-4 р ангийн оюутнууд оролцоно
- Урлагийн наадмыг сургуулийн захиргаанаас томилсон мэргэжлийн шүүгчид шүүж явуулна.
- Урлагийн наадамд аль болох шинээр элсэгчдээс урлагийн онцгой авъяастнуудыг тодруулж оролцуулах
- Гадны оюутан оролцуулвал тухайн үзүүлбэрийг хүчингүйд тооцно
- Урлагийн наадмын бэлтгэл ажилд соёл урлагийн мэргэжлийн хүмүүс ажиллуулбал зохино
- Шалгаруулалтын явцад шүүгчидтэй зүй бусаар харьцах, цагаасаа хоцрох буюу хэтрэх зэрэг ёс суртахууны зөрчил дутагдал гаргахгүй байхыг анхааруулж байна
Та бүхэнд амжилт хүсье
Сургалтын бодлого зохицуулалтын алба
Соёл урлагийн танхим
Оюутны холбоо