ТЕНДЕРИЙН УРИЛГА

Нийтлэгч : .
Огноо: 2012-11-20 00:00:00

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

tender_lab_big

 

Огноо : 2012 оны 11 дүгээр сарын 20

Тендер шалгаруулалтын нэр:  СУРГАЛТЫН ЗОРИУЛАЛТТАЙ ЛАБОРАТОРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ  НИЙЛҮҮЛЭХ хязгаарлагдмал тендер

Тендер шалгаруулалтын дугаар: LAB-2012/01

 

ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ эрх бүхий тендерт оролцогчдоос СУРГАЛТЫН ЗОРИУЛАЛТТАЙ ЛАБОРАТОРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭХ хязгаарлагдмал тендер - ийг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл тус бүрийг нь 50000 /тавин мянган/ төгрөгөөр худалдан авч болно. Тендерийн баримт бичгийн үнийг Голомт банкны 1501109544 тоот ХААИС-ийн дансанд тушаасан байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерийн хамт ирүүлсэн үнийн саналын 1% /нэг/ хувьтай тэнцэх хэмжээтэй төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11 цаг 00 минутаас  өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Хаяг:   Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан-17024,

ХААИС-ийн захиргааны байр, 2 давхар 04 тоот

Холбоо барих утасны дугаар: 11-341630,  70101277   Факс: 11-341770