БНХАУ-ын Баруун, өмнөдийн их сургуультай хамтран
ажиллах гэрээ үзэглэв
БНХАУ-ын Баруун өмнөдийн их сургуулийн ХАА-н Факультетийн декан Ван Жин Жун, Гадаад харилцаа эрхэлсэн проректор Лью Мэн, Магистр, докторын сургуулийн захирал Пэн Юан И тэргүүтэй төлөөлөгчид ХААИС-д зочилж, сургууль, хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Тус сургууль нь цаашид ХААИС-тай бакалавр, магистр, докторын түвшинд оюутан солилцон сургах, хамтын ажиллагааны гэрээнд 3-р сарын 28-нд гарын үсэг зурлаа. Ингэсэнэээр Хөдөө аж ахуйн их сургууль нь дэлхийн 25 орны 132 сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтын ажиллагаатай боллоо.