МАНАЙ БАГШ ДЭЛХИЙД ДАНСТАЙ ШҮҮГЧ БОЛЛОО
Дэлхийн гимнастикийн холбооноос 4 жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг Аэробик гимнастикийн олон улсын шүүгчийн ээлжит сургалт энэ оны 03-р сарын 10-15-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Сэүл хотноо зохион байгуулагдсан байна. Тус сургалтанд манай сургуулийн БУС-ийн ББХТэнхимийн эрхлэгч Б.Оюун хамрагдан шалгалтаа амжиллтай өгч олон улсын шүүгчийн зэрэглэлээ ахиулан дэлхийд данстай шүүгч боллоо. Шүүгч маань энэ 4-р сард Япон улсад зохиогдсон “SUZUKI WORLD CUP 2013” тэмцээнийг амжилттай шүүж ирэх 7-р сард Колумба улсад зохиогдох “WORLD GAMES 2013” тэмцээнийг шүүх урилга авсан байна.
Тэрээр өөрийг нь байнга дэмжин ажилладаг ХААИС-ийн захиргаа болон Удирдлагууд хамт олондоо баярлаж талархаж явдгаа илэрхийлж байна