ХААИС-д ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Энэхүү журмыг Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны 03 сарын 18-ны өдрийн А/79 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам”-нд нийцүүлэн боловсруулав.
1.2. ХААИС-д оюутан элсүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, түүнтэй холбоотой бусад харилцааг энэ журмаар зохицуулна.
1.3. Аймаг орон нутгаас ХААИС-д оюутан элсүүлэх үйл ажиллагааг "Аймаг, орон нутгаас Монголын Их Дээд Сургуулиудын Консорциумын (МИДСК) гишүүн их, дээд сургууль, коллежид 2013 онд оюутан элсүүлэх журам”-ыг баримтлан МИДСК-аас томилогдсон элсэлтийн комисс зохион байгуулна.
1.4. Улаанбаатар хотын элсэлтийн үйл ажиллагааг ХААИС-ийн элсэлтийн комисс удирдан зохион байгуулна.
1.5. ХААИС нь хөдөөгийн хөгжлийн шинжлэх ухаан, сургалт, үйлдвэрлэлийн тулгуур төвийн хувьд хөдөө орон нутгаас оюутан түлхүү элсүүлэх бодлогыг баримтална.
1.6. Төрийн захиргааны байгууллагын захиалга, зах зээлийн эрэлт, хэрэгцээ, сургуулийн материаллаг бааз, багшлах бүрэлдэхүүний хангамж зэргээс хамааран БШУЯ-наас батласан элсэгчдийн хяналтын тоонд багтаан оюутан элсүүлнэ.
1.7. Энэхүү журам болон элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой нэмэлт мэдээллийг www.msua.edu.mn, www.elselt.msua.edu.mn портал сайтаас авч болно.
1.8. Элсэлтийг ХААИС-ийн элсэлтийн үйл ажиллагааны дэгийн дагуу элсэлтийн комисс зохион байгуулна.
Хоёр. Оюутны элсэлт, сургалтын нөхцөл
2.1. Элсэгч нь тухайн мэргэжлийн чиглэлд харгалзах ерөнхий шалгалтыг өгсөн байна.
2.2. Эдийн засаг, бизнесийн сургуульд элсэгч нь “Бизнесийн удирдлага- эдийн засаг” чиглэлээр, Агробиологийн сургуулийн “Агроном”-ийн ангид элсэгч нь “Агроном” чиглэлээр элсэн орох ба эхний 4 улирал ангигүй системээр суралцсаны дараа сурлагын амжилтаараа эрэмбэлэгдэж тухайн чиглэлээр өөрийн хүссэн мэргэжлийг сонгон үргэлжлүүлэн 4 улирал суралцан төгсөнө.
2.3. Олон улсын хамтарсан хөтөлбөрүүдэд суралцах элсэгч нь элсэлтийн журамд заасны дагуу өөрийн сонирхсон мэргэжлийн ангид суралцахын зэрэгцээ Гадаад хэлний төвөөс зохион байгуулах гадаад хэлний нэмэлт сургалтанд хамрагдана.
2.4. Гадаад хэлний нэмэлт сургалтанд хамрагдсан оюутан зохих болзлыг хангасан тохиолдолд хамтын ажиллагаатай гадаадын их, дээд сургуульд хос хөтөлбөрөөр элсэн суралцах боломжтой.
2.5. Бакалаврын зэргийн боловсролтой иргэн дараагийн дээд боловсрол эзэмших хүсэлтэй бол өмнө нь төгссөн сургуулийн дээд боловсролын дипломыг үндэслэн “ХААИС-ийн бакалаврын сургалтын журам”-ын дагуу элсүүлнэ. Энэ тохиолдолд зарим тодорхой мэргэжлүүдээр сургуулийн зүгээс дээд боловсролтой иргэн элсүүлэх тоонд хязгаарлалт тавьж болно.
2.6. ХААИС-д элсэх хүсэлтэй гадаадын иргэдийг Монгол улсын бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй дүйцэх бичиг баримтыг үндэслэн элсүүлнэ.
2.7. ХААИС-д ландшафтны архитектур мэргэжлээр элсэхийг хүсэгчид ерөнхий шалгалтаас гадна хар зургийн ур чадварын шалгалт өгөх ба шалгалтыг Улаанбаатар хотод ХААИС-ийн элсэлтийн комисс, хөдөө орон нутагт МИДСК-аас тухайн орон нутагт томилогдсон элсэлтийн комисс зарласан хугацаанд зохион байгуулна.
Гурав. Оюутан элсүүлэх мэргэжлийн чиглэл
3.1. ХААИС нь 2013-2014 оны хичээлийн жилд Хүснэгт 1 –д заасан мэргэжлүүдээр оюутан элсүүлнэ.
ХААИС-д оюутан элсүүлэх мэргэжлийн чиглэл
Жич: Дээрх мэргэжлүүдээр элсэгчид нь харгалзах олон улсын хамтарсан хөтөлбөрт хамрагдаж болно.
Дөрөв. Эчнээ ангийн бүртгэл, элсэлт
4.1. Эчнээ ангид элсэхийг хүсэгчид (бүрэн дунд болон тусгай дунд) боловсролтой бол 4.5 жилээр, (бакалаврын) зэрэгтэй бол 2.5 жилээр дараах мэргэжлүүдээр элсүүлэн суралцуулна. Үүнд:
Тав. Элсэлтийн бүртгэл
5.1. Элсэлтийн бүртгэлийг Улаанбаатар хотод 2013 оны 07-р сарын 02-ны өдрөөс 07 дугаар сарын 08-ны өдрийг дуустал явуулна. Бүртгэл www.elselt.msua.edu.mn –хаягаар болон ХААИС-ийн хичээлийн төв байранд дээрх өдрүүдэд явагдана.
5.2. Хөдөө орон нутагт элсэлтийн бүртгэлийг МИДСК-аас томилогдсон салбар комисс зохион байгуулна.
5.3. Элсэхийг хүсэгчид бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
Зургаа. Элсэлтийн хөнгөлөлттэй нөхцөл
6.1. Олон улс, улсын албан ёсны олимпиадад эхний 1-10 дугаар байр, бүс, аймгийн хэмжээний олимпиад, уралдаанд эхний 1-5 дугаар байранд шалгарагсдыг олимпиадад оролцсон чиглэлийн дагуу шууд элсүүлэн суралцуулна.
6.2. ХААИС-ийн дэргэдэх лицей, гүнзгийрүүлсэн сургалттай ангиудаас сурлагын дүнгийн жагсаалтаар эхний 15 байранд шалгарсан, ерөнхий шалгалтын оноо 600-аас дээш оноо авсан сурагчид өөрийн хүссэн мэргэжлийн ангид элсэх боломжтой.
6.3. Урлаг спортын гоц авъяастай, олон улс, улсын хэмжээний уралдаан тэмцээнд эхний 3 байрт шалгарагсдыг ерөнхий шалгалтын чиглэл, босго оноог харгалзан сонирхсон мэргэжлээр шууд элсүүлэн суралцуулна.
6.4. Хөдөө орон нутаг дахь салбарын мэргэжилтний хангамж, шаардлагыг үндэслэн хөнгөлөлттэй нөхцөлөөр оюутан элсүүлж болно. Үүнийг орон нутгийн засаг, захиргааны тодорхойлолт, дэмжлэгийг үндэслэн хамтран зохион байгуулна.
6.5. ХАА-н салбарын үе дамжсан мэргэжил, арга ухааныг өвлүүлэх үүднээс иргэдийн хүсэлтээр тэдний залгамжлагчийг элсүүлэн суралцуулж болно. Элсэхийг хүсэгчид харъяа орон нутгийн Засаг даргын тамгын газрын албан тодорхойлолт болон энэхүү журмын 3.3 дахь заалтад заасан баримт бичгийг бүрдүүлж элсэлтийн төв комисст ирүүлнэ.
6.6. Хөнгөлөлттэй нөхцөлөөр элсэгчдийн хяналтын тоог тусад нь мэргэжил тус бүрээр зааж гаргана.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаягаар холбогдон авна уу.
Хаяг: Улаанбаатар хот, Зайсан - 17023
Факс: 976-11-341770, 976-11-341153
E-mail: acad_pol@msua.edu.mn
Утас: 341592, 341630