ХААИС-ийн ректорын 2013 оны
…. тоот тушаалын нэгдүгээр хавсралт
МАГИСТРАНТ, ДОКТОРАНТЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ
ШИЛДЭГ ИЛТГЭЛ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
ХААИС-ийн магистр, доктор (PhD)-ын сургалтын журмыг хэрэгжүүлэх, магистрант, докторант нарын туршилт, судалгааны ажлын үр өгөөжийг дээшлүүлэхэд уг журмын зорилго оршино.
ХОЁР. АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
2.1.Магистрант, докторантын эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр хоёр үе шаттай явуулна.
2.2. Магистрант, докторантын эрдэм шинжилгээний анхан шатны бага хурлыг магистр, докторын сургалтын чиглэл бүрээр бүрэлдэхүүний сургуулиуд (харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдтэй хамтарч болно) жил бүрийн 10 сарын 2-р хагаст зохион байгуулах ба мэргэжлийн чиглэл бүрээс шалгарсан магистрант, докторантын тус бүр 3 оюутны илтгэлийг Их сургуулийн хэмжээний төгсгөлийн шатны шалгаруулалтын нэгдсэн комисст ирүүлнэ.
2.3. Нэгдсэн комиссын бүрэлдэхүүнд Шинжлэх ухааны зөвлөл, магистр докторын болон бүрэлдэхүүний сургуулиуд, харьяа хүрээлэнгийн албан ёсны төлөөлөлүүдийг оролцуулна.
2.4. ХААИС-ийн магистрант, докторантын шилдэг илтгэл шалгаруулах бага хурлыг жил бүрийн 11 сарын эхний хагаст зохион байгуулж магистрант болон докторантын тус бүр шилдэг 3 илтгэлийг шалгаруулна.
2.5. Илтгэлийг шалгаруулахдаа дараах шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үзнэ. Үүнд:
а) сэдвийн ач холбогдол, зах зээлийн эрэлт хэрэгцээ, улс орны нийгэм эдийн засгийн тулгуур асуудлыг хөндсөн байдал,
б) туршилт, судалгааны ажлын төлөвлөлт, онол, арга зүйн түвшин, гүйцэтгэсэн байдал,
в) сэдвийн дагуу бие даан талбайн хээрийн эсвэл лабораторийн туршилт тавьсан байдал,
г) дэвшүүлсэн зорилтыг шийдвэрлэсэн байдал, шийдлийг онол арга зүйн талаас болон практик туршилтаар нотолж, бусад судлаачдын хийсэн дүгнэлтүүдтэй харьцуулсан байдал,
д) Судалгааны үр дүнг үйлдвэрлэл, бизнесийн хэрэглээнд оруулах боломж, ажлын үр дүнгийн практик ач холбогдол зэрэг орно.
3.1. Магистрант болон докторантын эрдэм шинжилгээний ажил тус бүрээс шилдэг 3 илтгэлийг шалгаруулж 1, 2, 3-р байр эзлүүлэн өргөмжлөл мөнгөн шагналаар урамшуулна.
Магистрантын шилдэг илтгэл:
1-р байр нэг – 800 000 төгрөг
2-р байр нэг – 600 000 төгрөг
3-р байр нэг – 450 000 төгрөг
Докторантын шилдэг илтгэл:
1-р байр нэг – 1 000 000 төгрөг
2-р байр нэг – 800 000 төгрөг
3-р байр нэг – 600 000 төгрөг
3.2. Шагналт байр эзэлсэн оюутны илтгэлийг ХААИС-ийн бүтээлд хэвлүүлнэ.
3.3. Шалгарсан магистрант, докторантыг ХААИС-ийн гадаад оюутан солилцооны хөтөлбөр, төсөл, судалгаа, экспедицийн ажилд нэн тэргүүнд оролцуулах бодлого баримтална.
ДӨРӨВ. САНХҮҮЖИЛТ
4.1. Магистрант, докторантын судалгааны ажил, болон шилдэг бүтээлийн шагналын санжүүжилтэнд зориулж магистрант, докторантын сургалтын тухайн жилийн нийт төлбөрийн 0.05 хүртэл хувийг ХААИС-ийн санхүүгийн жилийн төсөвт тусгаж зарцуулна