ХААИС-ийн Магистрант, докторантийн шилдэг илтгэл шалгаруулах
эрдэм шинжилгээний нэгдсэн бага хурал-2012
Хөдөө аж ахуйн их сургуулийн магистрант, докторантийн шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний нэгдсэн бага хурал 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр амжилттай зохион байгуулагдав.
Докторант:
1-р байр: Мал эмнэлэг, биотехнологийн сургуулийн докторант П.Мягмарсүрэн “Адууны бабезиоз өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх арга боловсруулсан дүн” бүтээлээр,
2-р байр: Инженерийн сургуулийн докторант Ө.Ганбат “Хийцийг өөрчилсөн суман хошууг үйлдвэрлэлийн нөхцөлд туршсан дүн” бүтээлээр,
3-р байр: Мал эмнэлэг, биотехнологийн сургуулийн докторант Ч.Хоролмаа “Монгол хурганы бор өөхөн эдийн найрлага, шинж чанарын онцлог” бүтээлээр,
Магистрант:
1-р байр: Экологи, технологи хөгжлийн сургуулийн магистрант Н.Цолмон “Хээрийн бүсэд Харгана-Хялганат бэлчээрийн хөрсөн дэх ургамлын үрийн нөөц” бүтээлээр,
2-р байр: Байгалийн ухааны сургуулийн магистрант Б.Пүрэвсүрэн “Монгол үүлдрийн нас гүйцсэн таван хошуу малын дэлүүний үндсэн шимт бодис, амин хүчлийн бүрэлдэхүүнийг судалсан дүн” бүтээлээр,
3-р байр: Мал эмнэлэг, биотехнологийн сургуулийн магистрант Б.Энхтайван “Адууны анаплазмозыг оношлосон нь” бүтээлээр тус тус шалгарсан байна.