Огноо: 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Соёл урлагийн танхимыг шинэчлэн
мини театр болгох ажил
Тендер шалгаруулалтын дугаар: НТШ-2013/01
Хөдөө аж ахуйн их сургууль нь эрх бүхий тендерт оролцогчдоос ХААИС-ийн урлагийн танхимын дотоод зохион байгуулалтыг өөрчлөн дотор гадна засвар үйлчилгээг хийж мини театр болгох ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 80,000 /наян мянга / төгрөгөөр худалдан авч болно. Тендерийн баримт бичгийн үнийг ХААИС-ийн Голомт банк дахь төгрөгийн 1501109544 тоот дансанд тушаасан байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2011, 2012 оны санхүүгийн жилийн эцсийн тайлан
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагтай
2.1.1 Барилгын засвар үйлчилгээ, гэрэлтүүлэг
Тендерийн хамт төсөвт өртөгийн 2 хувьтай тэнцэх мөнгөн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2013 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 8 дугаар сар 1-ний өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодны давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан-17024, Хөдөө аж ахуйн их сургуулийн захиргааны байр, 1 давхар, 13 тоот
Утас: 341650, 341639, Факс: 11-341770