Шинэ оны босгон дээр шагналын хур буулаа
Шинэ оны босгон дээр МУ-ын Ерөнхийлөгч зарлиг гарган улс эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө ихийг хийж бүтээсэн зарим хүмүүст төрийн хишиг хүртээсэн билээ. Монгол улсын хөгжлийг тодорхойлогч мэргэжилтнүүдийг бэлтгэдэг ХААИС-ийн эрдэмтэн багш нараас ч цөөнгүй хүн дээрх шагналын эзэд болсон байна. Тэгвэл сургуулийн удирдлага уламжлал ёсоор энгэрээ мялаасан эрдэмтэн багш нараа хүндэтгэн хүлээн авч алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүний хамт өргөн барилаа.
Тухайлбал Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одонгоор ЭЗБС-ийн багш С.Жамъянсүрэн, Мал эмнэлэг, биотехнологийн сургуулийн багш Ж.Батаа, Инженерийн сургуулийн багш Т.Минжүүр, Алтан гадас одонгоор Гадаад, дотоод хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Х.Алтанцэцэг, Мал эмнэлэг, биотехнологийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга А.Гомбожав, Инженерийн сургуулийн Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч Д.Бямбацогт, Агробиологийн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга О.Нямсүрэн, Биологийн нөөцийн менежментийн сургуулийн багш Д.Ренчиндорж, Экологи, технологи хөгжлийн сургуулийн ахлах багш Т.Оюунчимэг, Хүний нөөцийн менежер Ш.Даариймаа нар тус тус шагнагдсан юм.
Төрийн хишиг хүртсэн эрдэмтэн багш нартаа цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэж, эрүүл энхийг ерөөе.