Шилийн гол аймгийн Ажил мэргэжлийн сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулав

Нийтлэгч : .
Огноо: 2014-02-28 00:00:00

Шилийн гол аймгийн Ажил мэргэжлийн сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулав

 

shiliin_gol_big_2014_02_28 

ХААИС-ийн Гадаад, дотоод хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Х.Алтанцэцэг, Нийгэм, эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Батчулуун, Инноваци, бизнес эрхэлсэн дэд захирал Д.Эрдэнэбаатар, Сургалтын бодлого зохицуулалтын албаны мэргэжилтэн Э.Баярбат нар 2014 оны 02 дугаар сарын 17-21-ны өдрийг хүртэлх хугацаанд БНХАУ-ын Шилийн гол аймгийн Ажил мэргэжлийн сургуульд томилолтоор ажилласан юм.

Тэд энэ үеэрээ тус сургуультай дараахи чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Тухайлбал, 2014 оны 6 дугаар сараас эхлэн сургалт, үйлдвэрлэлийн дадлагаар оюутан солилцоо хийж, 2-3 долоо хоногийн хугацаатай мал эмнэлэг, мал аж ахуй, агроном, цэцэрлэгжүүлэлт, цахилгааны инженер, аялал жуулчлал, мэдээлэл зүй, эдийн засаг, бизнесийн удирдлага зэрэг мэргэжлээр нэг бүлэг нь 20 оюутантай байхаар зохион байгуулах, хамтран эрдэм шинжилгээний бага хурал, семинар зохион байгуулах, хамтарсан туршилт судалгааны ажил хийж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутан солилцон сургах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тусгасан байна.

Ажил мэргэжлийн сургууль нь 2003 онд үүсэн байгуулагдсан. 13000 гаруй оюутантай. 1000 гаруй багш ажилтантай бөгөөд хөдөө аж ахуйн чиглэлийн мал эмнэл зүй, газар тариалан, агрономи болон барилга байгууламж, инженер, урлаг, спортын салбарын мэргэжилтнүүдийг  бэлтгэдэг юм байна. Дадлагын бааз суурь сайтай, суралцах орчин нөхцлийг  орчин үеийн шийдэлтэйгээр бүрдүүлсэн. Номын санг олон төрөл танхимаар төрөлжүүлсэн. Оюутны байрны асуудлыг цогцоор нь шийдсэн, спортын цогцолбор компустай, дадлагын бааз дээрээ ихэнх сургалтаа явуулдагаараа онцлогтой аж.