Казакстан улсаас Монгол улсад суугаа элчин сайд ХААИС-д зочлов
Бүгд найрамдах Казакстан улсаас Монгол улсад суугаа элчин сайд Калбег Калбанден болон тус улсын ХААИС-ийн профессор Махатов Болатхан, Сулиманов Женисбек нар өнөөдөр (2014.04.07) ХААИС-д зочиллоо. Энэ үеэр элчин сайд манай хоёр орон эртнээс нааш найрсаг хамтын ажиллагаатай байсаар ирсэн. Уур амьсгал, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх тал дээр ч ижил төстэй зүйл их бий. Тиймээс хоёр улсын эдийн засгийн гол салбар болсон Хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг онцоллоо.
Хоёр их сургуулийн хувьд ч хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа. Тиймээс гэрээнийхээ дагуу идэвхтэй хамтран ажиллахаас гадна мах махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, үслэг эдлэлийн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжлав. ХААИС-ийн ректор, профессор Т.Хэрүүга “Бид сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр хамтран ажиллаж ирсэн арвин туршлагатай. Тиймээс цаашид ч улам илүү идэвхтэй харилцан ашигтай хамтран ажиллах болно” гэв.
Казакстан улс нь 140 гаруй их сургуультай бөгөөд тэдгээрийн 9 нь үндэсний их сургууль байдаг аж. Мөн үндэсний их сургуулийнхаа захиралыг Ерөнхийлөгчийн зарлигаар томилдог байна.