АНУ-ын Миссүригийн их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулав

Нийтлэгч : .
Огноо: 2014-03-24 00:00:00

АНУ-ын Миссүригийн их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулав

2014-03-24_news


Хөдөө аж ахуйн их сургууль өнөөдөр АНУ-ын томоохон боловсролын байгууллага болох Миссүригийн их сургуультай сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээг Миссүригийн их сургуулийн (МИС) Олон улсын хөтөлбөр хариуцсан захирал Стев Робинет, ХААИС-ийн Гадаад, дотоод хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, профессор Х.Алтанцэцэг нар баталгаажуулан гарын үсэг зурсан юм. Тус гэрээнд эрдэм шинжилгээ, соёлын чиглэлээр хамтран ажиллахаас гадна 2+1+1 болон 3+1 бакалаврын зэргийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр тусгажээ. Ингэсэнээр ХААИС-ийн оюутнууд 3 жил сургуульдаа суралцаад дараа нь МИС-д 1 жил хүртэл суралцан ХААИС-ийн баклаврын зэрэгтэйгээр төгсөх боломж бүрдсэн байна. Эдгээр оюутнууд МИС-д магистрт суралцах ч боломжтой. Харин тус хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудын англи хэлний мэдлэг, туршлагыг хөтөлбөрт хүлээн авахаас өмнө МИС шийдвэрлэх юм.

2014-03-24_big
Тус сургууль нь 1905 онд байгуулагдсан бөгөөд 185 чиглэлээр бакалаврын, 52 чиглэлээр эрдмийн зэргийн, 5 чиглэлээр докторын хөтөлбөр хэрэгжүүлдэг аж. Одоогоор 85 улсын 1500 гаруй оюутан тус сургуульд суралцан боловсрол эзэмшиж байна.