“21-р зууны малчин мал аж ахуйн хөгжилд” эрдэм шинжилгээний хурал болов.

Нийтлэгч : .
Огноо: 1999-12-31 00:00:00

“Монгол малчин” сургалт мэдээллийн агентлагаас санаачлан ХААИС-ийн БНМС-ийн Малын тэжээллэг-хадлан бэлчээр, Мал аж ахуйн технологийн тэнхимтэй хамтран их, дээд сургуулийн оюутнуудын дунд “21-р зууны малчин мал аж ахуйн хөгжилд” сэдэвт илтгэлийн уралдааныг амжилттай зохион байгууллаа. Уралдаанд 40 бүтээл ирснээс шилдэг 10 бүтээлийг шалгаруулсан юм. Үүнээс ХААИС-ийн Зоо инженер технологийн дөрөвдүгээр курсын оюутан Б. Нарантуяа “Монголын мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх боломж” илтгэлээрээ тэргүүн байр эзэллээ.