Хоёр. Хөдөө Аж Ахуйн Шинжлэх Ухааны Зөвлөл ХААИС-ийн Эрдэм шинжилгээний алба

Нийтлэгч : .
Огноо: 1999-12-31 00:00:00

Хоёр. Хөдөө Аж Ахуйн Шинжлэх Ухааны Зөвлөл

ХААИС-ийн Эрдэм шинжилгээний алба


Түүхэн товчоо:

1958 он ХААИС-ийн эрдэм шинжилгээний алба анх байгуулагдсан байна.

1985 он ХААИС-ийн Шинжлэх ухааны алба болон өргөжсөн

1999 он ХААИС-ийн Шинжлэх ухаан, мэдээллийн алба нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

 

2003 он ХААИС-ийн харъяанд салбарын эрдэм шинжилгээний толгойлох хүрээлэнгүүд нэгдсэнтэй уялдуулан ХАА-н Шинжлэх Ухааны Зөвлөлийг байгуулан ажиллаж байна.


Зорилго:


Монгол орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгахад ХАА-н шинжлэх ухаан болон салбарын туршилт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлын гүйцэтгэх үүрэг, эзлэх байр суурийг өргөжүүлэхэд тус зөвлөлийн үндсэн зорилго оршино.


Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

  • Монгол орны ХАА-н салбарт хэрэгжүүлж буй эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажил болон судалгааны үр дүнг үйлдвэрлэлд хэрэглээ болгох үйл ажиллагааны төлөвлөлт, үнэлгээ, зохицуулалт

 

  • Монгол улсын Засгийн газрын захиалгаар тус их сургуулийн профессор, эрдэм шинжилгээний ажилтан нарын хэрэгжүүлж буй Шинжлэх Ухаан Технологийн төсөл, онолын суурь судалгааны ажлын зохицуулалт, гүйцэтгэлийн үнэлгээ

 

  • Бизнесс эрхлэгчид, үйлдвэрлэгчдийн хэрэгцээ, захиалгаар гүйцэтгэх гэрээт болон захиалгат эрдэм шинжилгээний ажил, төсөл, хөтөлбөрийн зохицуулалт

 

  • Судалгааны ажлын үр дүнд боловсруулагдсан дэвшилтэт технологи, шинэлэг сэдэл, шинэ бүтээлийг инноваци,  хөгжлийн үйл ажиллагаагаар дамжуулан үйлдвэрлэгчид, хэрэглэгчдэд сурталчилах хэрэглээ болгох ажиллагааг зохион байгуулах

 

  • Эрдэмтэд, судлаачдын боловсруулсан түршилт, судалгааны ажлын шинэлэг үр дүнг нийтэд сурталчилах зорилгоор дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн бага хурал, үзүүлэх сургуулийг тогтмол зохион байгуулах зэрэг болно.

 

Манай салбарын судлаачдын оролцоотойгоор жилд дунджаар 30-40 шинжлэх ухаан, технологийн төсөл, онолын суурь судалгааны ажил гүйцэтгэж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн Газрын захиалгаар Монгол улсын хэмжээнд хэрэгжүүлж буй ШУТ-ын төслийн нийт санхүүжилтийн 28-35 хувийг ХАА-н салбарын судагааны ажил, төсөл хэрэгжүүлэхэд үйл ажллагаанд оногдож  байна.

 

ХАА-н Шнжлэх ухааны зөвлөлөөс эрхлэн эрдэм шинжилгээний дараах бүтээлүүдийг тогтмол хэвлүүлж нийтийн хүртээл болгож байна. Үүнд:

  • ХАА-н Шинжлэх ухааны сэтгүүл. /2008 оны 1 сараас эхлэн жилд 2 дугаар хэвлүүлж байна/

 

  • Тухайн онд хэрэгжүүлж дууссан ШУТ-ын төсөл болон онолын суурь судалгааны үндсэн үр дүнгийн эмхэтгэл. /2004 оноос жил бүр нэг дугаар/

 

  • Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн эмхэтгэл. /2005 оноос жил бүр/

 

  • Тухайн жилд зохиогдсон дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүдийн  эмхэтгэл

 

Салбарын эрдэмтэд, судлаачдын боловсруулсан туршилт, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл эрхлэгчдэд, сурталчилах зорилгоор “Агробиобизнесс” Шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон ХАА-н ШУЗ-өөс хариуцан зохион байгуулж байна.