Дархан-Уул аймаг дахь ХААИС-ийн Агроэкологийн сургууль

Нийтлэгч : .
Огноо: 1999-12-31 00:00:00

      Монгол улсад хөдөө аж ахуй, бэлчээр газар ашиглалт, газар тариалангийн үйлдвэрлэл болон усжуулалт, хүрээлэн буй орчны хамгаалал, ус цаг уурын чиглэлээр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэн гаргаж, улс орны хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж яваа сургуулийнхаа хөгжлийн өнөөгийн өндөрлөгт хүргэсэн нийт ажиллагсад, ахмад буурлууд, үе үеийн төгсөгчид, бидний халааг авах оюутан залуус та бүхэнд мэндчилгээ дэвшүүлье.

      ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь харъяа сургууль нь анх 1969 онд байгуулагдсанаас хойш 40 гаруй жилийн турш сургалт, эрдэм шинжилгээний ажлыг тасралтгүй явуулж салбартаа 6000 гаруй мэргэжилтэн бэлтгэн гаргаад байна.

      Энэ хугацаад хамт олны нөр их бүтээлч хөдөлмөрийн үр дүнд сургууль маань 2 дахь удаагаа дээд боловсролын байгууллагаар магадлан итгэмжлэгдэж Монгол орны газар тариалангийн төв бүс дэхь тэргүүлэх сургалттай томоохон их сургууль болон хөгжлөө.

      Цаашид экологийн баримжаатай, амьдрах ухаанд суурилсан, байгаль орчинд ээлтэй “Ногоон сургууль” болох зорилтыг тавин ажиллаж байна.