ХААИС-ИЙН БАГШИЙН АЖЛЫГ ҮНЭЛЭХ ЕРӨНХИЙ КОМИССЫН ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛЭЭС

Нийтлэгч : С.Erdene-ochir
Огноо: 2014-05-02 10:38:00

ХААИС-ИЙН БАГШИЙН АЖЛЫГ ҮНЭЛЭХ ЕРӨНХИЙ
КОМИССЫН ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛЭЭС
 
 
Нэг. ХААИС-ийн профессор багшийг аттестатчлах журмын дагуу багшийн ажлыг үнэлж дүгнэнэ.
 
Хоёр. ХААИС-ийн захирлын зөвлөлийн 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны шийдвэрээр 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 19-ныг өдрийг дуустал хугацаагаар ХААИС-ийн багшийн ажлыг үнэлэх журмын дагуу явуулахаар шийдвэрлэв.
 
Гурав. Багшийн ажлын үнэлэгээнд хамрах хугацаа сүүлийн 3 жил буюу
·          2011-2012 оны хичээлийн жил
·         2012-2013 оны хичээлийн жил
·         2013-2014 оны хичээлийн жил байна.
 
 
Дөрөв. Багш нараас түвшин тогтоох шалгалтыг 2014 оны 05 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд авна.
 
           
ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ
 
А. Эрх зүйн шалгалт
 
Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын сорилгын хураамж 2013 товхимол
Боловсролын тухай хууль
Дээд боловсролын тухай хууль
Төрийн албаны тухай хууль
Хөдөлмөрийн тухай хууль
Захиргааны хариуцлагын тухай хууль
Төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратеги тестээс сонголт хийж авна.
 
Хугацаа    40 минут
Б. Мэдээллийн технологийн шалгалт
           
            Ур чадвар, тестэд хариулах хэлбэрээр авна.
           
                                                                                                            Хугацаа  60 минут
В. Гадаад хэлний шалгалт
 
            60 асуулт бүхий дүрмийн тестийг бөглөх хэлбэрээр авна.
 
Хугацаа    60 минут
 
Нийт 160 минут
 
Түвшин тогтоох шалгалт авах хугацаа:
 
Профессор, дэд профессорууд          2014 оны 05 дугаар сарын 05 өдрийн 16.00 цаг
Ахлах багш                                          2014 оны 05 дугаар сарын 05 өдрийн 16.00 цаг
Багш                                                    2014 оны 05 дугаар сарын 06 өдрийн 16.00 цаг           
Дадлагажигч багш                               2014 оны 05 дугаар сарын 06 өдрийн 16.00 цаг
 
 
 
 
 
 
 
 
Тав. ХААИС-ийн захирлын 2014 оны А/82 тоот тушаалаар батлагдсан ажлын хэсэг 2014 оны 05 дугаар сарын 09-ны өдрөөс 19-ны өдрүүдэд ажиллана.
 
Ажлын хэсгийн гишүүд: Г.Гантулга, Т.Даваажав, Ж.Батчулуун, Х.Алтанцэцэг, Ц.Өлзийтогтох, Д.Эрдэнэбаатар, салбар бүрийн тэргүүлэх эрдэмтэд, профессорууд
 
МЭБС  -17                    2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр
БНМС   - 32                   2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр
АБС     - 57                   2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр
ИС        - 56                   2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр
ЭЗБС   - 72                   2014 оны 05 дугаар сарын 14,15-ны өдөр
БУС      - 86                   2014 оны 05 дугаар сарын 16,19-ний өдөр
ЭТХС    - 27                   2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр
 
Зургаа. Албан тушаалын зэрэглэл харгалзахгүй журмын дагуу бүх багш ажлаа дүгнүүлнэ.
 
Долоо. 2012-2013 оны хичээлийн жил, 2013-2014 оны хичээлийн жилд шинээр ажилд орсон багш нарын хувьд ажлын хэсгийн үнэлгээнд орохгүй. Журмын шаардлага хангасан гэж үзсэн багш нар өргөдлөө ажлын хэсэгт гаргаж, хугацаанаасаа өмнө ажлаа үнэлүүлж болно.
 
Оюутны үнэлгээ, удирдлагын үнэлгээ, түвшин тогтоох шалгалтад албан тушаалын зэрэглэл харгалзахгүй орно. Дадлагажигч багш нараас 2012-2013 оны хичээлийн жил, 2013-2014 оны хичээлийн жилд шинээр ажилд орсон багш нараас мэргэжлийн шалгалт авна.
 
Найм. Мэдээллийн технологийн багш нараас  хөндлөнгийн шалгалтыг 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр, Гадаад хэлний багш нараас хөндлөнгийн шалгалтыг 2014 оны 05 дугаарын сарын 09-ний өдөр авна.
 
Ес. Удирдлагын зүгээс багшид өгөх үнэлгээг дараах байдлаар үнэлнэ.
 
·       Сургалт заах арга үйл ажиллагааг          Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч
·       Эрдэм шинжилгээний үйл ажиллагаа      Эрдэмтэн нарийн бичгийн дарга
·       Мэргэжлийн үйл ажиллагааг                   Бүрэлдэхүүний сургуулийн захирал нар дүгнэнэ.
 
Тэнхмийн эрхлэгч бүх багш нараа журмын дагуу үнэлнэ.
                                                                                                      
 
Арав. Нотлох баримтад тулгуурлана.
·         Багшийн ажлын үнэлгээнд хамрагдах багш нар нотлох баримтаа бүрдүүлнэ.
·         Бүрэлдэхүүний сургуулийн захирлууд багшийн ажлыг үнэлэх журмын дагуу холбогдох материалуудыг Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, холбогдох тэнхмийн эрхлэгчдээр баталгаажуулж бэлэн болгоно.