Та судалгааны ажлын саналаа онлайнаар бүртгүүлэх боломжтой боллоо.

Нийтлэгч : С.Erdene-ochir
Огноо: 2014-05-12 06:25:08


Та судалгааны ажлын саналаа онлайнаар бүртгүүлэх боломжтой боллоо.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2015 оноос хэрэгжүүлэх онолын суурь судалгааны сэдэв дэвшүүлэх ажлыг 2014 оны 5 дугаар сарын 01-16-ны хооронд нээлттэй зарлаж байна. Судлаач та дурдсан хугацаанд www.project.edu.mn хаягаар нэвтэрч судалгааны ажлаа бүртгүүлнэ үү.

Мөн судлаач та бүхэн төсөл, судалгааны ажлын шинжээчээр бүртгүүлэх боломж нээлттэй боллоо. Дээрх хаягаар орж өөрийн мэдээллийг 2014 оны 5 дугаар сарын 24-ний дотор оруулна уу.