“ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ЗАЛУУС БИДНИЙ ОРОЛЦОО” ЭШБХ

Нийтлэгч : .
Огноо: 2014-05-29 09:15:51

Хөдөө Аж Ахуйн их сургуулийн Оюутны Холбооноос “ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ЗАЛУУС БИДНИЙ ОРОЛЦОО” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгууллаа. Уг эрдэм шинжилгээний хурлын нэгдүгээр шатанд улсын болон хувийн их дээд сургуулиудын  баклавар, магистрантын оюутнууд материалаа ирүүлснээс арван оюутны материал 2-р шатанд шалгарч 5-р сарын 21ны өдөр илтгэл тавьлаа.

Шүүгчээр : ХААУхааны доктор Д.Занабаатар, МОХ-ны төлөөлөгч Н.Санчирбаатар

ХААИС-ийн ОУ-ын харилцаа магадлан итгэмжлэл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Г.Нямсүрэн

ХААИС-ийн ОХ-ны тэргүүн Б.Цэрэнлхагва нар ажиллалаа.

Гутгаар байр: МУИС-ийн оюутан С.Сүхчулуун  /Уул уурхайн үйл ажиллагаа ба иргэдийн үндсэн эрхийн зөрчил/

Хоёрдугаар байр: ХААИС-ийн ИС-н оюутан Д.Отгонбаатар М.Дашдорж /Бионүүрсэн шүүлтүүртэй бага оврын цэвэрлэх байгууламжийн шүүлтүүр/

Тэргүүн байр: ХААИС-ийн ИС-ийн оюутан Н.Эрдэнэтулга /Босоо голтой генераторыг хөдөө аж ахуйд ашиглах нь/ тус тус  эзлэлээ. Нийт оролцсон залуустаа цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөрөөс өндөр амжилтыг хүсэе.