Газрын харилцааны мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын багш судлаач, докторант, магистрантуудын судалгааны семинар

Нийтлэгч : .
Огноо: 2014-05-30 07:58:37

Газрын харилцааны мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын багш судлаач, докторант,  магистрантуудын судалгааны семинар

Нэг. Зорилго:

Газрын харилцааны мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн багш судлаач, докторант, магистрантуудын судалгааны ажилтай танилцах, олны хүртээл болгох, харилцан туршлага хуваалцах зорилгоор улсын хэмжээнийн судалгааны семинарыг явуулахад оршино. 

Хоёр. Ач холбогдол:

Газрын харилцааны мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиуд дээр явагдаж буй судалгааны ажилтай танилцан, арга, туршлага солилцох, шилдэг судалгааны ажлыг шалгаруулах  ач холбогдолтой.

Гурав. Хамрах хүрээ:            

Монгол улсын газрын харилцааны мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн багш, судлаач, докторант, магистрантууд

Дөрөв. Сэдвийн чиглэл:

·         Газар зохион байгуулалт, газрын кадастр, газрын үнэлгээ

·         Байгалийн нөөц, ашиглалт хамгаалалт

·         Газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлал

·         Экологи, хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлууд

·         Байгаль орчны бусад асуудал

Тав. Тавигдах шаардлага:     

·         Сэдвийн чиглэлийн хүрээнд байх

·         Шинжлэх ухааны үндэслэлтэй

·         Шинэлэг санааг дэвшүүлсэн

·         Эрдэм шинжилгээний удирдагчтай байх

·         Өгүүлэл нь ХААИС-ийн эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авах, хэвлүүлэх журмын дагуу байх (Заавар, журмыг http://graduate.msua.edu.mn/Menu/Details/55 холбоосоор татаж авна уу)

·         Өгүүллийн хүснэгт, зургийн нэр англи хэлдээр, олон улсын СИ систем ашигласан байх

·         Өгүүллийн хуудасны тоо 3-5 нүүрнээс илүүгүй байх

·         Илтгэгч судалгааны ажлын илтгэлийг Powerpoint программаар, өгүүллийг Word программаар бэлтгэж файлаар өгнө.

·         Заасан хугацаанаас хожимдсон илтгэлийг хэлэлцэхгүй. Хэлэлцээгүй илтгэлийг эмхтгэлд оруулахгүй.

Зургаа. Цагийн зохион байгуулалт:

·         Докторант, магистрант, судлаачдын илтгэл тавих хугацаа 8-10 минут

Долоо. Зохион байгуулагч:

ХААИС, Агробиологийн сургууль, Газар зохион байгуулалтын профессорын баг

Найм. Хүсэлт хүлээн авах хугацаа:

Илтгэлийг 2014 оны 06-р сарын 06-ны өдөр хүртэл цахим шуудан болон өөрийн биеэр зохион байгуулагчдад өгнө.

Ес. Судалгааны семинар болох хугацаа:

Судалгааны семинар 2014 оны 06-р сарын 09-ны өдөр ХААИС-ийн Агробиологийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн 150 тоот өрөөнд болно. 

Жич: Судалгааны семинарын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг доорхи утас, цахим шуудан хаягаас авч болно.

Холбоо барих утас: 99996904, 99052873

И-майл хаяг:  dtuvshinbayar@yahoo.com