Франц улсын гадаад харилцааны сайд ноён Лоран Фабиус 2013 оны 10-р сард Монгол улсад айлчлахдаа 2014-2015 оны хичээлийн жилд Францын засгийн газар Монголын 10 оюутанд тэтгэлэг олгох тухай мэдэгдсэн. Монгол улс дахь Францын Элчин сайдын яам нь Францын үндэсний диплом олгох дээд сургуулиудад суралцахыг хүсэгчидэд Францын гадаад харилцааны яамны санхүүжилтээр сургалтын тэтгэлэг олгохоор болсныг дуулгахад баяртай байна.
ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ СҮҮЛИЙН ХУГАЦАА: 2014 оны 6 дугаар сарын 13
Францын засгийн газрын тэтгэлэг олгох Францын ЭСЯ ны чиглэл
Дипломын сургалтанд суралцагчдад тэтгэлэг олгоход тавигдах Францын Элчин сайдын яамнаас тавигдах ерөнхий чиглэл:
- Үндэсний өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилгоор элчин сайдын яамтай хамтарсан хамтын ажиллагаа, үйл ажиллагааг дэмжих;
- Францын болон Монголын судалгаа, шинжилгээний төвүүд, их дээд сургуулиудын хоорондын хамтын ажиллагааг сурталчилах.
Эдгээр чиглэлүүдийг үндэслэн, тэтгэмж олгох доорхи шаардлагуудыг нэн тэргүүнд тавина. Үүнд :
- Мастер, докторын сургалт
- Монголын дээд боловсролын байгууллагуудаас санал болгосон болон тэдгээрээс дэмжсэн хүсэлт ;
- Хоёр орны хамтын ажиллагааны нэн тэргүүлэх салбарт суралцагчид, Үүнд: эрх зүй, удирдлага, археологи, геофизик, инженерын шинжлэх ухаан, хөдөө аж ахуй ба биотехнологи.
- Хөгжлийн түлхүүр асуудлуудыг хөндсөн сургалт ;
- Франц, Монголын их дээд сургуулиудын түншлэлийн хүрээнд явагдаж буй сургалт.
Тэтгэмж олгох нөхцлүүд
- Монгол улсын иргэн байх,
- Монгол улсын хүлээн зөвшөөрөгдсөн дээд сургуулийн боловсролын дипломтой байх;
- Суралцах сургуулийн хөтөлбөр англи хэл дээр бол, эсвэл хүлээн авагч францын эрдэм шинжилгээний лаборатори нь франц хэлнээс бусад хэл дээр судалгааны ажлаа явуулах тухай зөвшөөрсөн бол зэрэг зарим тохиолдлоос бусад тохиолдолд франц хэлний хангалттай мэдлэгтэй байх
- Францын их дээд сургуульд бүртгүүлсэн байх, эсвэл ирэх хичээлийн жилд бүртгүүлэх.
Франц хэлний мэдлэгийн түвшин :
- Эрдэм шинжилгээний лабораторт докторын зэргийн сургалтанд хамрагдах бөгөөд англи хэлний өндөр мэдлэгтэй тохиолдолд франц хэл шаардахгүй.
- Англи хэлээр явагдах сургалтанд хамрагдах оюутнуудаас франц хэл шаардахгүй боловч англи хэлний мэдлэгийн түвшинг харгалзан үзнэ.
- Франц хэл дээр сургалтанд хамрагдагсад хичээлийг ойлгох хэмжээний франц хэлтэй байх шаардлагатай, бөгөөд доорхи франц хэлний дипломуудын аль нэгэнтэй байх шаарлагатай.
- Бакалаврын түвшингийн диплом ;
- DELF (Франц хэлний сургалтын диплом) 2 дахь шатны буюу B2 түвшин ;
- DALF (Франц хэлний гүнзгийрүүлсэн шатны диплом) ;
- TCF –н диплом B2 түвшингээс дээш болон нэмэлт шалгалтын диплом;
- TCF DAP (урьдчилсан шалгалт) үндсэн аман болон бичгийн шалгалт өгсөн байх ба/эсвэл францын их дээд сургуулиудад элсэн орсон гэрчилгээ (dossier blanc).
Хэрэв та эдгээр дипломын аль нэгийг эзэмшигч биш бол Монгол Францын төвөөс франц хэлний шалгалт авах хуваарийн талаархи мэдээллийг авна уу.
Сонгон шалгаруулалтын хуваарь
- Тэтгэмж хүсэгчид нь бичиг баримт бүхий дугтуйндаа дорхи хаягийг бичээд Францын элчин сайдын яаманд харуулд үлдээнэ үү.
Францын элчин сайдын яам
Соёл, хамтын ажиллагаа хариуцсан ажилтан
Хатагтай Т.Төрням танаа
Хүсэлтийг 2014 оны 6-р сарын 13 ны дотор хүлээн авна. Хугацаа хэтэрсэн хүсэлтийг хүлээн авахгүй.
Тэтгэмжийн хүсэлт гаргагч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж дугтуйнд битүүмжлэн ЭСЯ-ны харуулд өгнө.
- Тэтгэмж хүсэгчдийн анкет бөглөнө. /Анкетыг татаж авна уу/;
- CV;
- Сургалтын талаараа дэлгэрэнгүй бичсэн хүсэлт /франц хэл дээр/;
- Их дээд сургууль төгссөн дипломын хуулбар, франц хэл дээрхи орчуулгын хамт;
- Төгссөн их дээд сургуулиасаа тэтгэмжийн талаар дэмжлэг хүссэн хүсэлт эсвэл тодорхойлолт;
- Францын их дээд сургуульд урьдчилан бүртгүүлсэн тодорхойлолт, докторын сургалтанд хамрагдагчдын хувьд Монголын болон Францын эрдэм шинжилгээний удирдагч багш нарын зөвшөөрөл ба албан бичиг ;
- Монголын албан хаагчдын хувьд ажил олгогчдоос гаргасан сургалтын чөлөө олгох зөвшөөрөл.
Хугацаа хоцорсон бичиг баримтыг хүлээн авахгүй. Бүрэн бус бичиг баримтыг тооцохгүй.
Тэтгэмж хүсэгчдийн сонгон шалгаруулалт :
Сонгон шалгаруулалтын зөвлөлийн хурал 2014 оны 6-р сарын 18 нд болно.
Сонгон шалгаруулалтын зөвлөлийн шийдвэрийг 2014 оны 6-р сарын 25 ны өдрөөс хойш хүсэлт гаргагчдад мэдэгдэнэ.
Францын ЗГ-н тэтгэлэг хүртэгчид нь дараах эрхийг эдлэнэ.
- Францын визны хураамжаас чөлөөлөгдөнө ;
- Франц дахь сургалттай холбогдолтой зардал, хоол, байрны зардалд зориулагдсан сарын 767 € хүртэл мөнгөн тэтгэмж сургалтын хугацааны турш олгоно ;
- Дээд сургуулийн бүртгэлийн хураамжийг олгоно;
- Франц улс дахь эрүүл мэндийн даатгалын олгоно ;
- Засгийн газрын тэтгэлэгт хамрагдагчид нь Франц дахь оюутны байранд бүртгүүлэх эрх нь тэргүүн эгнээнд тавигддаг.
- AНХААР : Тэтгэлэгт хамрагдагчид нь замын зардал /олон улсын болон хот хоорондын /-г өөрсдөө хариуцана.
НЭМЭЛТ МЭДЭЭЛЛҮҮД :
Нэмэлт мэдээлэл авахыг хүсэгчид Францын ЭСЯ тай холбогдон, соёл, хамтын ажиллагаа хариуцсан ажилтан хатагтай Т. Төрнямаас мэдээлэл авна уу.
Утас : 11324519
Цахим хаяг : turnyam.togtokh@diplomatie.gouv.fr
Түүнчлэн, дараах цахим хуудсуудаас мэдээлэл авах боломжтой.
Үүнд :
- ОЮУТАН СУРАГЧДЫН ҮНДЭСНИЙ ТӨВ (C.N.O.U.S.) Францад сурч , амьдрахад хэрэг болох дэлгэрэнгүй танилцуулга. http://www.cnous.fr
- ФРАНЦ ДАХЬ ГАДААД ОЮУТНУУД Сургуульд бүртгүүлэх журам, оюутны амьдралын нөхцөл бололцооны талаархи чухал хэрэгтэй мэдээллүүд. http://www.education.gouv.fr
- КАМПУС ФРАНС Францад ирэх олон улсын оюутан, эрдэм шинжилгээний ажилтан нар тосон авч, байр сууц олох асуудлыг хөнгөвчлөхөд чиглэгдсэн практик зөвлөмжүүд. http://www.campusfrance.org
- ГАДААД ДИПЛОМ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ Гадаад дипломыг хүлээн зөвшөөрүүлэх болон C.I.E.P./заах арга зүйн сургалтын олон улсын төв/-р түвшин тогтоолгон, гэрчилгээ авах тухай мэдээллүүдhttp://www.ciep.fr
ЭХ СУРВАЛЖ: ФРАНЦЫН ЭСЯ-ны вебсайт: http://www.ambafrance-mn.org/Francyn-zasgijn-gazryn-t-etg-el-eg