НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Нийтлэгч : С.Erdene-ochir
Огноо: 1999-12-31 00:00:00

НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Хөдөө аж ахуйн их сургууль нь Төв номын сандаа мэргэжлийн 200 гаруй мянган ном, сурах бичиг, гарын авлага бүхий 3 уншлагын заалтайгаас гадна бүрэлдэхүүний 9 сургууль тус бүрдээ мэргэжлийн номын сантай. Мөн оюутны үйлчилгээнд зориулсан компьютерийн болон интернет төвүүдтэй, шуудан холбооны үйлчилгээг үзүүлж байна. Номын сангийн электрон хаяг http://library.msua.edu.mn
 
ЛАВЛАГАА НОМ ЗҮЙ, НОМ АЖИЛЛАХ ТАСАГ (№ 100) /Ажлын өдрүүдэд 900:1800/
·         Шинээр болон нөхөн бүрдүүлэлтээр ирсэн ном хэвлэлийг олон улсын номын сангийн DDC ангиллаар ангилан, номын сангийн техник ажиллагаа хийн каталогжуулж фонд, уншлагын танхимуудад хуваарилах, 
·         Шинэ номын мэдээллийг сар бүр гарган уншигчдын е_mail хаягаар илгээж, сургуулийн Uniface office web-д байрлуулахын зэрэгцээ, мэдээллийн булан, самбарт гаргах, жагсаалт, брошур хэлбэрээр сурталчлах,
·         Мэдээллийн өдөрлөг, цуврал лекц, уулзалт ярилцлага, шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн зохион байгуулах,
·         Хэрэглэгчдэд зориулсан сургалт явуулж, зөвлөгөө өгөх,
·         Уншигчдын сонирхсон сэдвээр лавлагаа өгөх үйлчилгээ үзүүлэх,
·         Ном солилцох үйлчилгээ явуулах,
·         Монгол Улсын хууль, их хурлын тогтоол, засгийн газрын тогтоол, тогтмол хэвлэлийн өгүүллийн сэдэвчилсэн full textийн мэдээллээр үйлчлэх,
·         Каталог картын сан зохион байгуулах, бүртгэн мэдээлэх ном зүйн бүртгэл хийх, номын жагсаалт гаргах, 
·         Багш нарын бүтээлийн сан зохион байгуулах зэрэг ажлыг энд хийж гүйцэтгэдэг
 
СУРГАЛТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ФОНД ( № 102, 103) /Ажлын өдрүүдэд 900:1900/
Шинжлэх ухааны бүх салбарын орос, монгол хэл дээрх ном, сурах бичиг мөн ховор болон цөөн хувьтай ном хэвлэл энэ фондод хадгалагдаж байна. Шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн тогтмол гаргаж фондоо сурталчлахын зэрэгцээ уншигчдад лавлагаа өгөх ажлыг хийж гүйцэтгэдэг. Оюутны үйлчилгээний карт, иргэний үнэмлэхийг үндэслэн 3-7 хоногоор гэрээр ном олгож үйлчилнэ. Тус фондыг номын санч А.Цэцэгээ, С.Одончимэг нар хариуцан ажиллаж байна.
 
СУРАХ БИЧГИЙН ФОНД (104) /Ажлын өдрүүдэд 900:1800/
 
Монгол, орос хэл дээр хэвлэгдсэн шинжлэх ухааны бүх салбарын сурах бичгээс бүрдсэн фондтой. Шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн тогтмол гаргаж фондоо сурталчлахын зэрэгцээ сургуулийн багш, оюутан, ажилтан, ажилчдад уншигчийн болон оюутны үнэмлэх, иргэний үнэмлэхийг үндэслэн гэрээр ном олгох үйлчилгээ үзүүлдэг. Тус фондыг номын санч Б.Алтансувд хариуцан ажиллаж байна.


 
САЛБАР НОМЫН САНГУУД
ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН НОМЫН САН Тус номын сан нь 2 фонд, 100 суудалтай уншлагын танхимаар ЭЗБС-ийн багш, оюутнуудад мэргэжлийн чиглэлийн ном сурах бичгээр үйлчилж байна. Номын сангийн үйл ажиллагааг номын санч Д.Жаргалсүрэн, Д.Цэрэнханд нар хариуцан ажилладаг.
 
Номын фонд-1 (№313)
ЭЗБС-ийн 3-р давхарт байрладаг. Эдийн засаг, маркетинг, менежментийн үндсэн хичээлүүдийн ном, сурах бичгээс гадна орос, англи хэл дээрх ном, магистр, бакалаврын төгсөлтийн ажил, автореферат, CD болон үзүүлж сонсгох материал хадгалагдан ашиглагдаж байна. 
Номын фонд-2 (№314)
ЭЗБС-ийн 3-р давхарт байрладаг. Нягтлан бодох бүртгэл, статистик, компьютерийн үндсэн хичээлүүдийн ном сурах бичгүүдээс гадна монгол болон гадаад уран зохиол, 2000 оноос одоог хүртэлх тогтмол хэвлэл хадгалагдан ашиглагдаж байна. 
 
ЭКОЛОГИ ТЕХНОЛОГИ ХӨГЖЛИЙН СУРГУУЛИЙН НОМЫНСАН № 28a
 
Тус сургуулийн номын сан 2008 оны 2-р сард байгуулагдсан бөгөөд экологи, байгаль хамгаалал, биологи, микробиологи, арьс шир, бүтээгдэхүүн судлалын ном, сурах бичиг, магистрын ажил, бакалаврын төгсөлтийн ажил , автореферат, тогтмол хэвлэлээс бүрдсэн ойрын фондоор сургуулийн багш, оюутнуудад номын сангийн үнэмлэх, оюутны үнэмлэх, иргэний үнэмлэх, үйлчилгээний картыг үндэслэн үйлчилж байна. Сургуулийн 2-р давхарт байрладаг бөгөөд 24 хүний суудалтай, 1 уншлагын танхимтай. Номын сангийн үйл ажиллагааг Н.Цэгмид (M.Sc) хариуцан ажилладаг.
 
МАЛ ЭМНЭЛЭГ БИОТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН НОМЫН САН 
Тус сургуулийн номын сан мэргэжлийн чиглэлийн монгол, орос, англи хэл дээрх ном сурах бичиг, тогтмол хэвлэлээс бүрдсэн фонд, 50 хүний суудалтай уншлагын танхимаар сургуулийн багш, оюутнуудад үйлчилж байна. Номын сангийн дэргэдэх компьютерийн лабораторийн өрөө нь оюутнуудын чөлөөт цагаараа интернэт ашиглах, бие даалт, даалгавар, судалгааны ажил хийх, өөрийгөө хөгжүүлэх үйл ажиллагаанд нь зориулагдсан 16 ширхэг компьютертэй. МЭБС-ийн 1 давхарт (Номын фонд ( 121 тоот), Уншлагын танхим ( 126 тоот), Компьютерийн лабортаторийн өрөө ( 104 тоот)-д тус тус байрладаг. Номын сангийн үйл ажиллагааг Номын санч А. Лхамсүрэн хариуцан ажиллаж байна.


 ХААИС-ИЙН АРХИВЫН ФОНД
ХААИС-ийн архивт 1958 оноос өнөөг хүртэлх сургуулийн ректорын тушаал, санхүүгийн баримт, сургалт болон сургуулийн үйл ажиллагаатай холбоотой бүх баримт бичиг хадгалагддаг. ХАА-н төв номын сангийн № 203, Оюутны 3-р байрны 3-р давхарт байрладаг. Тус фондыг номын санч С.Одончимэг хариуцан ажилладаг.
 
Хөдөө аж ахуйн Төв номын сангийн үйлчилгээний төрөл

Чөлөөт сонголт, Уншлагын танхим, Гэрээр ном олгох, Тогтмол хэвлэл, Цахим хэвлэл ( Гадаад, дотоод), Судалгааны бүтээл, Хувилан олшруулах, Лавлагаа-ном зүй, Мэдээлэл-ном зүй ,Ном солилцоо, Full text , Өндөр хурдны интернэт, утасгүй интернэт, Номын сангийн вэб хуудас ,CD бичлэг хийх , Ламинатр, сканнер , принтлэх үйлчилгээ ,Аудио, видео материалын үйлчилгээ , Онлайн каталог , Архивын лавлагаа, Сургалт, зөвлөгөө гэх мэт үйлчилгээ үзүүлж байна.