Байгаль орчныг хамгаалах технологи

  • Хөтөлбөрийн танилцуулга
  • Хөтөлбөрийн тодорхойлолт
  • Хөтөлбөрийн зорилго, зорилтууд
  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн хаяг
Байгаль орчныг хамгаалах технологи

  • Хөтөлбөрийн танилцуулга
  • Хөтөлбөрийн тодорхойлолт
  • Хөтөлбөрийн зорилго, зорилтууд
  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн хаяг

  • Хөтөлбөрийн танилцуулга

    Монгол улсын Боловсрол Шинжлэх Ухааны Сайдын 2014 оны А/78 дугаар тушаал “Мэргэжлийн хөтөлбөр, чиглэл, индекс шинэчлэн батлах тухай”, Боловсрол Шинжлэх Ухааны Сайдын 2014 оны А/174 дүгээр тушаалаар батлагдсан “Бакалаврын хөтөлбөрт тавих нийтлэг шаардлага”, Боловсрол Шинжлэх Ухааны Сайдын 2014 оны А/285 дугаар тушаал, түүний хавсралт “Бакалаврын хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөний ерөнхий суурь чиглэлд заавал судлах хичээлийн жагсаалт”, ХААИС-ийн захирлын 2014 оны А/427 дугаар тушаалаар батлагдсан “ХААИС-ийн бакалаврын хөтөлбөр, сургалтын төлөвлөгөө боловсруулах журам”-ыг үндэслэн боловсруулсан.   

    Хөтөлбөрийн тодорхойлолт

    Уг хөтөлбөрийн дагуу бэлтгэгдсэн мэргэжилтэн нь байгаль орчны үнэлгээ хийх, байгалийн нөөц, баялгийн ашиглалтыг экосистемийн даац, чадавхид тохируулан ашиглаж буй эсэхэд хяналт тавих, аудит хийх, аливаа төслөөс байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийн эрчим, цар хүрээг үнэлэх, тогтвортой ногоон хөгжлийг дэмжихэд чиглэгдсэн байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцүүдийн нөхөн сэргээлт хийхэд чиглэгдсэн оновчтой технологийг зөвлөмжлөх, менежмент хийх мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байна.

    Хөтөлбөрийн зорилго, зорилтууд

    Байгаль орчны хяналт үнэлгээ мэргэжлийн хөтөлбөрийн зорилго нь “Дээд боловсролын тухай” хуулийн  хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, өндөр соёлтой иргэн төлөвшүүлэхэд чиглэгдэнэ гэсэн заалттай нягт уялдаатайгаар Монгол улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад байгалийн нөөц, баялгийг зөв зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхэд шаардлагатай мэдлэг, чадвар, дадлыг Сургалт-Эрдэм шинжилгээ-Үйлдвэрлэлийг хослуулсан системд хэрэгжүүлэхэд  оршино. 

    Байгаль орчны хяналт, үнэлгээ чиглэлээр  бэлтгэгдэж буй мэргэжлийн стандарт хөтөлбөрийг дэлхийн болон Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, байгаль орчны хувьсал өөрчлөлт, байгалийн нөөцийн ашиглалттай уялдуулан нийгмийн эрэлтэд тулгуурлан хийх

    Байгаль орчны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг гадаад, дотоодын их, дээд сургуулиуд болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах замаар туршлага судлах, багш, оюутан, судлаачдыг чадавхижуулах, тоног төхөөрөмж, материалаг баазыг бэхжүүлэх 

    Гадаад, дотооддоо өрсөлдөх чадвартай, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай  мэргэжилтэн, судлаачдыг баклавр, магистр, докторын шаталсан сургалтаар бэлтгэх

    Байгальд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжих баялагийн үйлдвэрлэлийг нийгмийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан явуулахад шаардлагатай суурь ба хавсарга судалгааг хөгжүүлэх, төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, судалгааны ажлын үр дүн, инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх

    Монгол улсын нутаг дэвсгэр дээр хэрэгжүүлж буй аливаа төсөл хөтөлбөрүүдэд байгаль орчны даац, чадавхид нь тохирсон байгалийн нөөцийн ашиглалт, хамгаалалтын менежмент, нөхөн сэргээлтийн арга технологийг зөвлөмжлөх, байгаль орчны үнэлгээ, мониторинг, аудит хийх, хяналт тавих, экологийн болон  эдийн засгийн үнэлгээ хийх экстейншний үйлчилгээ эрхлэх зэргээр онолын болон хэрэглээний судалгааг байгууллага, ажил олгогчид, төгсөгчид, оюутнуудын хүсэл сонирхолд нийцүүлэн онол арга зүйн өндөр түвшинд хүргэх

    Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн хаяг

    Хан Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан 53, 210153, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Агроэкологийн сургууль, Экологийн тэнхим
    Байгаль орчныг хамгаалах технологи хөтөлбөрийн зохицуулагч
    Алтангэрэл Базарсад
    Бакалаврын хөтөлбөрийн зохицуулагч
    Дэлгэрэнгүй . . .

    Хөтөлбөрийн видео танилцуулга