Цахилгаан хангамж

  • Хөтөлбөрийн тодорхойлолт
  • Хөтөлбөрийн зорилго, зорилтууд
  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн хаяг
Цахилгаан хангамж

  • Хөтөлбөрийн тодорхойлолт
  • Хөтөлбөрийн зорилго, зорилтууд
  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн хаяг

  • Хөтөлбөрийн тодорхойлолт

    Шинжлэх ухааны суурь мэдлэгт тулгуурлан мэргэжлийн өндөр мэдлэг ур чадварыг ашиглан Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд цахилгаан эрчим хүчийг ашиглах, цахилгаан хангамжийн асуудлыг төлөвлөх, боловсруулах, хөгжүүлэх ажлын хүрээнд дүн шинжилгээ хийх чадвартай, Хөдөө аж ахуйн шугам сүлжээ, цахилгаан станц, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт, хэрэглээ, төрийн болон хувийн хэвшлийн үйлдвэрийн газруудад ажиллах цахилгаан хангамжийн мэргэжилтнийг  бэлтгэх

    Хөтөлбөрийн зорилго, зорилтууд

    Хөдөө аж ахуйн цахилгаан шугам сүлжээ, эрчим хүний хангамжийг урьдчилан төлөвлөх, хэрэглэгдэх тоног төхөөрөмжүүдийг зөв сонгон ашиглах, үйлдвэрлэлийн процессыг үр ашигтай явуулах, эрчим хүчний инженерийн болон цахилгаан технологийн өндөр мэдлэг, чадвартай, бие даасан бүтээлч сэтгэлгээтэй, харилцааны ур чадвартай, гадаад хэлний зохих мэдлэгтэй цаашид суралцах чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

    Зорилтууд:

    • Байгалийн болон мэргэжлийн суурь шинжлэх ухаан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, цахилгаан хангамж, техник технологийн үндсэн мэдлэг олгож, цахилгаан шугам сүлжээг төлөвлөх, боловсруулах, хөгжүүлэх, техник хангамжийг шийдвэрлэх, зохион байгуулах чадвар эзэмшүүлэх.
    • Цахилгаан хангамжийн чиглэлээр өргөн мэдлэгтэй, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх, мэргэжлийн дагуу тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чадвар олгох 
    • Нийгмийн харилцаанд манлайлах, багаар ажиллах, өөрийгөө зөв илэрхийлэх, мэргэжлийн болон ёс зүйн зөв төлөвшилтэй, мэдээллийн технологи, гадаад хэл, ярианы болон бичгийн харилцааны ур чадвар олгох  
    • Байнга сурч боловсорч, мэргэжлийн салбартаа өндөр амжилт гаргах чухлыг ойлгосон, чадвар шаардсан ажлын байранд үр бүтээлтэй ажиллаж, шинийг санаачлах, хэрэгжүүлэх, хариуцлагтай байх чадвар олгох

    Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн хаяг

    Цахилгаан хангамж, электроникийн тэнхим, Улаанбаатар хот, Хан –Уул дүүрэг 11-р хороо Зайсан 53 ХААИС.
    Цахилгаан хангамж хөтөлбөрийн зохицуулагч
    Алтангэрэл Базарсад
    Бакалаврын хөтөлбөрийн зохицуулагч
    Дэлгэрэнгүй . . .

    Хөтөлбөрийн видео танилцуулга