Хүнсний чанар аюулгүй байдал

  • Хөтөлбөрийн танилцуулга, тодорхойлолт
  • Хөтөлбөрийн зорилго, зорилт
  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн хаяг
Хүнсний чанар аюулгүй байдал

  • Хөтөлбөрийн танилцуулга, тодорхойлолт
  • Хөтөлбөрийн зорилго, зорилт
  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн хаяг

  • Хөтөлбөрийн танилцуулга, тодорхойлолт

    “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн үнэлгээ” хөтөлбөр нь мал, амьтдын гаралтай түүхий эд, байгалийн баялагыг боловсруулах үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй хөтлөн явуулах, ХАА-н гаралтай түүхий эд, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүх үе шатанд чанар, эрүүл ахуйн хяналт хийн үнэлгээ өгөх, зах зээлд худалдан борлуулах мэдлэг, чадвар, дадал бүхий мэргэжилтнийг бэлтгэн гаргахад оршино. 

    Хөтөлбөрийн зорилго, зорилт

    Хөтөлбөрийн зорилго нь Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд, баялагийг ашиглах, бэлтгэн нийлүүлэх, боловсруулах чанар, эрүүл ахуйн үнэлгээ өгөх, аюулгүй байдалд хяналт тавих, зах зээлийн эргэлтэнд оруулах онол, арга зүйн мэдлэг, чадвар, дадал бүхий мэргэжилтэн бэлтгэн гаргахад оршино. Хөтөлбөрийн эрхэм зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавин ажиллаж байна. Үүнд: 

    1. Ярианы болон бичгийн өндөр ур чадвартай, харьцааны өндөр соёлтой, хариуцлага хүлээх чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй мэргэжилтэн бэлтгэх 
    2. ХАА-н гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, баялагийг бэлтгэн нийлүүлэх, боловсруулах болон тэдгээрийн чанарыг үнэлэх орчин үеийн арга зүйг эзэмшүүлэх 
    3. Сургалт, үйлдвэрлэлийн дадлага, төгсөлтийн ажлыг боловсруулах үйлдвэр, аж ахуйн нэгж, мэргэжлийн байгууллагын материаллаг баазыг түшиглэн хамтран үр дүнтэй гүйцэтгэх 
    4. Мал, амьтны гаралтай түүхий эдийг ашиглан экологид ээлтэй, эдийн засгийн баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи боловсруулах, нэвтрүүлэх чадвар эзэмшүүлэх 

    Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн хаяг

    ХААИС, МААБС, БСХҮТ, nmijid@yahoo.com, baasnjrgl@yahoo.com, itgel_b1@yahoo.com, oyko_1006@yahoo.com ppagam@yahoo.com 
    Хүнсний чанар аюулгүй байдал хөтөлбөрийн зохицуулагч
    Алтангэрэл Базарсад
    Бакалаврын хөтөлбөрийн зохицуулагч
    Дэлгэрэнгүй . . .

    Хөтөлбөрийн видео танилцуулга