Ойн аж ахуйг хөгжүүлэх үндсэн чиглэл, засгийн газрын “Ойн тухай үндэсний хөтөлбөр”, “Ногоон хэрэм” хөтөлбөр, БО-ны багц хууль түүнийг хэрэгжүүлэх баримт бичиг, ойн тухай хууль, газрын хууль, ойн эрх зүйн бусад баримт бичиг зэрэг болно.
Ойн аж ахуйн инженер бакалавр зэрэгтэй мэргэжилтэнд тавигдах шаардлага, мэргэжлийн тодорхойлолтыг томъёолохдоо өнөөгийн нийгмийн эрэлт хэрэгцээнд бүрэн нийцүүлэхийг зорьсон болно. Ойн аж ахуйн инженер мэргэжлийн бакалаврын шатны хөтөлбөрийн агуулгыг эзэмшсэн мэргэжилтэн нь мэдлэг, чадвар, чадамж, онол, бүтээлч сэтгэлгээ, оюуны чадавхи, гадаад хэлний мэдлэгийн шаардлагыг хангасан нөхцөлд олон улсын түвшинд үнэлэгдэх боломжтой юм.
Орчин үеийн ойн шинжлэх ухааны бүхий л түвшинд зохицон хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
Ойн аж ахуйн инженер нь төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, ойн чиглэлийн олон нийтийн байгууллага, аж ахуйн бүх салбаруудад мэргэжлийн чиглэлээрээ ажиллах боломжтой.
Зорилтууд:
Дээрх эрхэм зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавин ажиллаж байна. Үүнд: