Ойн аж ахуй

  • Хөтөлбөрийн танилцуулга
  • Хөтөлбөрийн тодорхойлолт
  • Xөтөлбөрийн сургалтын зорилго, зорилтууд
  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн хаяг
Ойн аж ахуй

  • Хөтөлбөрийн танилцуулга
  • Хөтөлбөрийн тодорхойлолт
  • Xөтөлбөрийн сургалтын зорилго, зорилтууд
  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн хаяг

  • Хөтөлбөрийн танилцуулга

    Ойн аж ахуйг хөгжүүлэх үндсэн чиглэл, засгийн газрын “Ойн тухай үндэсний хөтөлбөр”, “Ногоон хэрэм” хөтөлбөр, БО-ны багц хууль түүнийг хэрэгжүүлэх баримт бичиг, ойн тухай хууль, газрын хууль, ойн  эрх зүйн бусад баримт бичиг  зэрэг болно.

    Хөтөлбөрийн тодорхойлолт

    Ойн аж ахуйн инженер бакалавр зэрэгтэй мэргэжилтэнд тавигдах шаардлага, мэргэжлийн тодорхойлолтыг томъёолохдоо өнөөгийн нийгмийн эрэлт хэрэгцээнд бүрэн нийцүүлэхийг зорьсон болно. Ойн аж ахуйн инженер мэргэжлийн бакалаврын шатны хөтөлбөрийн агуулгыг эзэмшсэн мэргэжилтэн нь мэдлэг, чадвар, чадамж, онол, бүтээлч сэтгэлгээ, оюуны чадавхи, гадаад хэлний мэдлэгийн шаардлагыг хангасан нөхцөлд олон улсын түвшинд үнэлэгдэх боломжтой юм.

    Xөтөлбөрийн сургалтын зорилго, зорилтууд

    Орчин үеийн ойн шинжлэх ухааны бүхий л түвшинд зохицон хөрвөх чадвартай   мэргэжилтэн бэлтгэхэд оршино. 
    Ойн аж ахуйн инженер нь төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, ойн чиглэлийн олон нийтийн байгууллага, аж ахуйн бүх салбаруудад мэргэжлийн чиглэлээрээ ажиллах боломжтой.

    Зорилтууд:

    Дээрх эрхэм зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавин ажиллаж байна. Үүнд:

    • Ойн аж ахуйн инженер мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн багшлах боловсон хүчнээр сайн хангагдсан, орчин үеийн шаардлагад нийцсэн, бүрэн тоноглогдсон орчинд сургалт, судалгаа, үйлдвэрлэлийг явуулах
    • Ойн аж ахуй, мод үржүүлэг, ойжуулалт, ойг нөхөн сэргээх бүхий л үйл ажиллагааг хөтлөн явуулж, эдийн засгийн үнэлгээ өгөх
    • Ойн аж ахуй, мод үржүүлэг, ойжуулалт, ойг нөхөн сэргээх ажлыг үр  ашигтай явуулах  орчин үеийн технологийг эзэмших
    • Ойн аж ахуй, мод үржүүлэг, ойжуулалт, ойг нөхөн сэргээх ажлыг эрхлэн явуулах менежментийг оновчтой хийх зэрэг болно. 

    Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн хаяг

    Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан 53 , 210153, ХААИС-ийн хичээлийн төв байр Агроэкологийн сургууль
    Ойн аж ахуй хөтөлбөрийн зохицуулагч
    Алтангэрэл Базарсад
    Бакалаврын хөтөлбөрийн зохицуулагч
    Дэлгэрэнгүй . . .

    Хөтөлбөрийн видео танилцуулга