ОЮУТАНД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

            Оюутан суралцагчид бие даан хөгжих, амьдрах таатай орчинг бүрдүүлэх “Оюутны хөгжил хөтөлбөр”, “ХААН кампус” хотхон дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. ХААИС-ийн Оюутны холбоо, зөвлөл, Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв – үүдээр дамжууулан оюутанд гоо зүй, ёс зүй, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, сайн дурын, хүмүүнлэгийн, олон нийтийн ажилд хамруулах, оюутныг хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээр хангах, ажил олгогч байгууллагуудад цагийн болон байнгын ажилд зуучлах оюутан залуусыг дэмжсэн олон талт үйл ажиллагаа зохион байгуулагдсаар байна.

      ХААИС нь оюутны тав тухтай сурч амьдрах орчинг бүрдүүлсэн оюутны 3 дотуур байранд нийт 1000 гаруй оюутныг хүлээн авах хүчин чадалтай бөгөөд дотуур байр нь номын сан, уншлагын танхим, бие даалтын өрөө, орчин үеийн шаардлагад нийцсэн нийтийн гал тогоо, ариун цэврийн өрөөтэй бөгөөд өрөө бүр интернетийн утастай болон утасгүй сүлжээнд бүрэн холбогдсон билээ. ХААИС-ийн Төв номын сан нь мэргэжлийн 200 гаруй мянган ном, сурах бичиг, гарын авлага бүхий гурван уншлагын танхимтайгаас гадна бүрэлдэхүүний сургууль бүрд мэргэжлийн номын сантай 20 гаруй төрлийн үйлчилгээ үзүүлсээр байна. Оюутны үйлчилгээнд зориулсан компьютерын болон интернет төвүүдтэй, шуудан холбоо, эмнэлэг, цайны газар, сургуулийн брэнд бүтээгдэхүүний хүнсний болон сүүн цехийн үйлдвэрлэл үйлчилгээний нэгж салбаруудтай. Суралцахын зэрэгцээ оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд туслах зорилготой шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, техник, урлаг, спорт, цэнгээнт бүжгийн 25 гаруй дугуйлан, клуб хичээллэж тэдгээрт хамрагдсан оюутнууд улсын, бүсийн, олон улсын хэмжээнд зохиогдсон уралдаан, тэмцээнд амжилт үзүүлсээр байна. Оюутны санаачилгыг дэмжих төсөл”-ийн шалгаруулалтад 11 төсөл шалгарч төслийн ажилд оюутнууд идэвхтэй оролцож байна.

        Тухайлбал: “Үйлдвэрийн цахилгаан хангамж улсын IV олимпиад”–ын дэд байр, “Техникийн зураг зүйн улсын олимпиад”–ын тэргүүн байр, “Машин механизмын улсын олимпиад”–ын дэд байр, “Нягтлан бодох бүртгэлийн улсын олимпиад”–ын дэд байр, “Менежментийн улсын олимпиад”–ын гуравдугаар байр, “Маркетингийн улсын олимпиад”-ын дэд байр зэрэг мэргэжлийн чиглэлийн олимпиад, тэмцээнүүдэд амжилттай оролцож байна.




ХААИС Тоон мэдээлэл

  • 1
    Суралцагчид
    • Бакалавр оюутан: 4087
    • Хос хөтөлбөрийн оюутан: 50
    • Бакалаврын гадаад оюутан: 96
    • Магистрант: 268
    • Докторант: 430
    • Ахисан түвшний гадаад суралцагч: 213

  • 2
    Багш, ажилтнууд
    • Үндсэн багш: 354
    • Гадаад багш: 4
    • Гэрээт багш:
    • Зочин профессор: 0
    • Ажилтнууд:294

  • 3
    Багшлах бүрэлдэхүүний бүтэц
    • Докторын зэрэгтэй багш: 196
    • Магистрын зэрэгтэй багш: 158
    • Профессор багш: 15
    • Дэд профессор багш: 84
    • Ахлах багш: 117
    • Багш: 79
    • Дадлагажигч багш: 40
    • Зөвлөх профессор: 19