ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА


           Хөдөө аж ахуйн их сургууль нь /2020.01.01 байдлаар/ гадаадын 36 орны 188 их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай 204 хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг байгуулан ажиллаж байна. Хамгийн олон гэрээтэй улсуудыг дурдвал БНСУ-39, ОХУ-33, БНХАУ-21, Япон 20 тус болно. 2017 оны байдлаар ХААИС-д гадаадын 5 орны нийт 109 оюутан бакалавр, магистр, докторын шатанд суралцаж байна. Үүнд: бакалаврын сургалтанд БНАЛАУ-ын 4, БНХАУ-ын 49, БНСВУ-ын 2 оюутан, магистрын сургалтанд БНХАУ-ын 28, БНСУ-ын 1, Казахстан улсын 1, докторын сургалтанд Казахстан улсын 15, БНХАУ-ын 8 оюутан тус тус амжилттай суралцаж байна.

         ХААИС болон харъяа хүрээлэнгүүдээс нийт 96 багш судлаач гадаадын 17 орны их, дээд сургуулиудад суралцаж байгаагаас магистрантурт 9, докторантурт 80, докторын дараах 3, мэргэжил дээшлүүлэх сургалтанд 3 багш, судлаач хамрагдаж байна.

2017 онд ХААИС-аас 32 оюутан гадаадын 4 орны 7 их, дээд сургуулиудад суралцаж байна. Үүнд: хос зэрэг олгох хөтөлбөрөөр бакалаврт 28, оюутан солилцооны хөтөлбөрт 2, хэлний бэлттэлд 2 оюутан тус суралцаж байна. Олон улсын хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх. Хөдөө аж ахуйн их сургууль 2017 оны байдлаар 7 орны 23 их сургуультай 26 олон улсын хөтөлбөрийг гадаадын их сургуультай хамтран хэрэгжүүлж байна. Үүнд:

Бакалаврын хөтөлбөр - 15Магистрын хөтөлбөр- 8Докторын хөтөлбөр- 3
БНСУ-4БНХАУ-2БНХАУ -2
ОХУ-4АНУ-1БНСУ-1
БНХАУ- 4Нидерланд-1 
Канад-1ОХУ-3 
АНУ-1БНСУ -1 
Киргизстан-1  


ХААИС Тоон мэдээлэл

  • 1
    Байгуулагдсан он : 1958

  • 2
    Суралцагчид
    • Бакалавр оюутан: 4040
    • Магистрант оюутан: 2170
    • Докторант оюутан: 180
    • Хэлний бэлтгэл:
    • Гадаад оюутан:

  • 3
    Нийт багш, ажилтнууд
    • Үндсэн багш: 391
    • Цагийн багш:
    • Ажилтнууд:294