Багш, судлаачдад профессор, дэд профессор цол олгов

Нийтлэгч : С.ЭРДЭНЭ-ОЧИР
Огноо: 2020-11-26 05:55:55

ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдаж, сургалт, эрдэм шинжилгээ, инновац, байгууллагын хөгжил болон судлаачдын залуу халааг бэлтгэхэд үр бүтээлтэй ажиллаж буй салбарын зарим багш, судлаачдад профессор, дэд профессор цол олгох асуудлыг холбогдох журмын дагуу хэлэлцэж, 2 хүнд профессор, 14 багш, судлаачдад дэд профессор цол олгохоор шийдвэрлэлээ.

Эрдмийн цол олгох асуудлыг “ХААИС-ийн профессор, дэд профессор цол олгох журам”-ын шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байдлыг үндэслэн Эрдмийн зөвлөлийн гишүүдийн нууц санал хураалтын дүнгээр 75-аас дээш хувийн санал авсан багш, судлаачдад олгодог юм.

ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн захирал, доктор, дэд профессор Б.Баасансүх, Мал эмнэлгийн хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч, доктор Б.Болдбаатар нарт профессор цол, Мал эмнэлгийн сургуулийн тэнхимийн эрхлэгч, доктор Д.Алимаа; Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш, доктор С.Сарантуяа; мөн сургуулийн багш, доктор Т.Алтанзаяа; Инженер, технологийн сургуулийн ахлах багш, доктор Ц.Өлзийбаатар; мөн сургуулийн сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, доктор Д.Баатархүү; Агроэкологийн сургуулийн ахлах багш, доктор Х.Баярмаа; Эдийн засаг, бизнесийн сургуулийн тэнхимийн эрхлэгч, доктор Б.Одончимэг, тэнхимийн эрхлэгч, доктор З.Ядмаа, тэнхимийн эрхлэгч, доктор Д.Мягмарсүрэн; мөн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор С.Алтанцэцэг; Мал эмнэлгийн хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч, доктор А.Алтанчимэг; Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч, доктор Д.Болормаа; Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор Ц.Нарандэлгэр, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Т.Дэжидмаа нарт дэд профессор цол тус тус олгосон байна.

 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦЫН АЛБА