ХААИС болон БНСУ-ИЙН Жеонбукийн үндэсний их сургуулийн 2+2 хөтөлбөрт хамрагдахыг урьж байна

Нийтлэгч : .
Огноо: 2020-04-17 03:25:00

ХААИС болон БНСУ-ИЙН ЖЕОНБУКИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ  (хуучнаар Чонбукийн үндэсний их сургууль) хооронд хамтран хэрэгжүүлдэг  2+2 хөтөлбөр зарлагдлаа.

Тавигдах шаардлага:  

1. Солонгос хэлний түвшин тогтоох TOPIK шалгалтын  4-р зэрэгтэй байх 
2. ХААИС-д 65-70 кр.цаг цуглуулсан байх 
3. ХААИС-д сурч буй мэргэжлийн чиглэл Чонбукийн ҮИС-ийн мэргэжлийн чиглэлтэй таарч байх 
4. Голч дүн 2,75 буюу түүнээс дээш байх
5. Дээрх шаардлагыг хангасан оюутнууд Гадаад хамтын ажиллагааны хэлтсээс бүрдүүлэх материалаа авна. 
Жич: ХААИС-д 2 жил суралцах хугацаандаа дундуур нь хэлний бэлтгэлд явсан болон жилийн чөлөө авсан тохиолдолд хамрагдах боломжгүйг анхаарна уу. 

Бүрдүүлэх материал:
1. Өргөдлийн маягт
2. Суралцах төлөвлөгөө (Зөвхөн Солонгос хэлээр мөн гараар бичсэн байх)
3. Тодорхойлох захиа ( Гадаад хамтын ажиллагааны хэлтсээс авах)
4. Тодорхойлох захиа ( Харьяалагдах тэнхимээс авах) 
5. ХААИС-д орсон батламж
6. Дүнгийн тодорхойлолт 
7. ТОРIK 4-ийн гэрчилгээ
8. Гадаад паспортын хуулбар
9. 3,5*4,5 харьцаатай 3 хувь цээж зураг (Ард нь нэрээ бичих) 
10. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ (Гадаад харилцааны яамнаас баталгаажуулсан байх) 
*Бүртгүүлсэн оюутнуудаас хамгийн өндөр голч дүнтэй 2 оюутан сургалтын төлбөр болон  дотуур байрны төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөнө. 
Бүртгүүлэх хугацаа:  2020 оны 05 дугаар сарын 29-ны өдөр
Бүрдүүлэх материал авах сүүлийн хугацаа: 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдөр 

Дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн 
international@muls.edu.mn цахим хаягаар болон 99112658 дугаарын утсаар холбогдож асууна уу.  

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС
2020.04.15