“Шинэ үе-Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд” эрдэм шинжилгээний хурлын шилдгүүд тодорлоо

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2020-12-24 06:47:31

ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын алба Мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтран залуу багш, судлаачдын дунд “Шинэ үе-Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд” 6 дахь удаагийн эрдэм шинжилгээний хурлыг  2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр цахимаар амжилттай зохион байгууллаа. Энэхүү хурал нь хөдөө аж ахуйн салбарын залуу багш, судлаачдын үр дүнг нийтийн хүртээл болгохоос гадна цаашид хамтран судалгаа хийх, харилцан туршлага солилцох, олон улсын түвшинд ажиллахад нь сэдэл өгөх зорилготой юм. 

Хуралд 8 залуу багш, судлаач оролцож англи хэлээр илтгэл хэлэлцүүлснээс тэргүүн байранд Мал эмнэлгийн хүрээлэнгийн залуу судлаач Г.Ариунболд “Development of diagnostic kit for peste des petits ruminants (PPR)” сэдэвт илтгэлээр, дэд байруудад Агроэкологийн сургуулийн залуу багш Ж.Эрдэнэчандмань “Calculation of the land surface area” сэдэвт илтгэлээр, Мал эмнэлгийн хүрээлэнгийн залуу судлаач О.Банзрагчгарав “Potent anti-Plasmodium and anti-Toxoplasma active extracts of Mongolian plants” сэдэвт илтгэлээр тус тус шалгарлаа. Нийт оролцсон багш, судлаач нартаа цаашдын судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.

 

Эрдэм шинжилгээ, инновацын алба